Уг Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, БНТүрк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, түркийн талаас ГХЯ-ны Консулын газрын Ерөнхий захирал, Элчин сайд Шакир Факили нар энэ сарын 10-нд гарын үсэг зурлаа. Ингэснээр манай хоёр улсын иргэд 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих юм. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бруней Даруссалам Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд ноот бичиг солилцсоны дагуу энэ оны 8 дугаар сарын 1-нээс дипломат болон албан паспорт эзэмшигчид 14 хоног хүртэл харилцан визгүй зорчиж эхэллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Турк, Брунейд харилцан визгүй зорчино
Бүгд найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өнгөрөгч дөрөвдүгээр сард манай улсад айлчлах үеэр хоёр улсын иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан юм.