Нобелийн шагналт эдийн засагч Лоурен Клайн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналт эдийн засагч Лоурен Клайн нас баржээ

Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг 1980 онд “Дэлхийн эдийн засгийн чиг хандлага, судалгааны загварчлал, шинжилгээ” бүтээлээрээ хүртэж байсан Лоурен Клайн 93 насандаа нас баржээ. Түүнийг дэлхийн эдийн засгийн шинэ үеийг үндэслэгч хэмээн үнэлдэг байсан билээ. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны дараа гараад байсан эдийн засгийн хүнрэлүүдийг хэрхэн давах, шинэ цагт дэлхийн эдийн засаг хаашаа явах талаар системтэй судалгаа хийн, эдийн засгийн нийтлэл бэлтгэдэг нэгэн байжээ. 1958 оноос хойш Филаделфиагийн их сургуульд эдийн засгийн тэнхимд багшилж, тэнхимийн дарга хийж байгаад 1991 онд чөлөөндөө гарсан аж. “Эдийн засгийн тухай ойлгоцыг миний амьдарч байсан нийгэм, тэр цаг үе өгсөн. Дараа нь дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн эдийн засаг хөл дээрээ зогсоогүй, дархлаа нь сул байлаа. Ер нь дэлхий нийт тэр аяараа хуучин хэв маягтайгаа зууралдаж байсан юм. Энэ үеэс эхлэн дэлхийн эдийн засгийн хэтийн чиг хандлагыг судалж эхэлсэн. Дараа, дараагийн үед ч эдийн засгийн загварыг шинэчлээд явах шаардлагатай” гэж тэрээр Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлж байжээ. Тэрээр 1970-аад онд Жимми Картерийг ерөнхийлөгч байх үед түүний эдийн засгийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Лоурен Клайныг нас барсантай холбогдуулан Филаделфиагийн эдийн засгийн уншлагын танхимыг түүний нэрэмжит болгосон бөгөөд ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийнхэнд нь эмгэнэлийн цахилгаан илгээжээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж