О.Насанбурмаа Дэлхийн шигшээд барилдаж чадахгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаа Дэлхийн шигшээд барилдаж чадахгүй болжээ

Монгол улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмааг Дэлхийн тулааны их спортын наадмын үеэр болох Оросын шигшээ Дэлхийн шигшээгийн халз барилдаанд барилдана гэсэн мэдээлэл монголчуудыг багагүй баярлуулаад байсан билээ. Тэгвэл О.Насанбурмаа Дэлхийн шигшээд багтаж, Оросын шигшээгийн тамирчин Юлия Пронцевичтэй барилдах боломжгүй болжээ. Учир нь Монголын чөлөөт бөхийн холбооны зарим нэгэн хариуцлагагүй ажилтны гайгаар О.Насанбурмаагийн мэдүүлэг, анкетийг зохих хугацаанд нь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоонд өгөөгүй бололтой. Ингэснээр манай тамирчин монголчуудынхаа бахарлхыг төрүүлж, дэлхийн шигшээд барилдах сайхан боломжоо алджээ.О.Насанбурмаатай барилдах Оросын тамирчныг Дэлхийн цомоор манай бөх ялж байсан юм байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж