Netflix-ын орлого нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Netflix-ын орлого нэмэгджээ

Телевиз болон киноны үйлчилгээ эрхэлдэг Netflix компанийн нийт хэрэглэгчдийн тоо 40 саяыг давснаар орлого нь ч дагаад нэмэгджээ. Тус компаниас гаргаж буй шоронгийн цуврал болох “Orange is the New Black” киноны эрэлттэй байснаас өнгөрсөн есдүгээр сард 32 сая ам.долларын орлого олсон байна. Тус компанийн ашиг оны эхэнд 11 сая ам.доллараар тоологдож байсан юм. Хөрөнгийн зах зээл дээрх тус компанийн хувьцаа ч 10 хувиар өсчээ. “Бид ирэх хоёр жил орлогоо тогтмол өсгөх бодлого баримталж байгаа. Үүний тулд бид үзэгчдийн анхаарал татах олон ангит киноны төсөл боловсруулах ажилд орсон. Эхнээсээ биелэлээ олж байгаад баяртай байна. Бид мөн хөрөнгө оруулагчидтай дахин гэрээ байгуулах бодолтой байгаа” гэж Netflix компанийн гүйцэтгэх захирал Рийд Хастингс ярьжээ. Тус компанийн хувьцаа өнгөрсөн даваа гаригт арилжаа хийсэн эхний өдрөө нэгж хувьцааны хаалтын ханш 354 доллараар хэмжигдсэн байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж