Монголын эмэгтэй тамирчид мөн энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа 25 метрийн спорт гар бууны төрөлд хүрэл медаль хүртээд байна. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын буудлагын баг тамирчид 29 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Манай тамирчид эрэгтэй, эмэгтэй урт буу, эмэгтэй гар буу, охидын урт бууны багийн төрөлд өрсөлдөж байна. Аравдугаар сарын 18-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 26-нд өндөрлөх юм.
Манай тамирчдын үзүүлсэн бусад амжилт:
Эрэгтэй баг: Урт бууны 10 метрийн дасгалд 4-р байр.
ОУХМ Э.Даваахүү: Эрэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд 8-р байр, Сонгомол гар бууны дасгалд 9-р байр.
ОУХМ Н.Баяр: Эрэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалд 10-р байр.
ОУХМ Т.Баярцэцэг: Эмэгтэйчүүдийн спорт гар бууны төрөлд 6-р байр.
ОУХМ Ц.Мөнхзул: Эмэгтэйчүүдийн спорт гар бууны төрөлд 8-р байр.
ОУХМ Ө.Өлзийням: Охидын гар бууны төрөлд 5-р байр тус тус эзэлжээ.