Уулзалтын үеэр сайд Л.Болд түүх, соёлын уламжлалт харилцаатай Бүгд Найрамдах Түрк Улстай харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт идэвхтэй хөгжиж байгааг дурдаж Элчин сайд М.Сарныч Монгол Улсад томилогдон ажилласан хугацаанд УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Түрк Улсад албан ёсны айлчлал хийсэн, Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан Монгол Улсад албан ёсны айлчлал тус тус хийсэн зэрэг олон чухал үйл явдлууд өрнөснийг цохон тэмдэглэв.
Сайд Л.Болд Монгол Улс Түрк Улстай барилга, хот байгуулалт, зам, гүүр барих болон арьс шир боловсруулах технологийг нутагшуулах, Хархорины онгоцны буудлыг түркийн талтай хамтран шинээр барьж, байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг дурдаж Элчин сайд Мустафа Сарнычын эдгээр ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, түүний цаашдын ажилд нь амжилт хүсэн “Алтан гэрэгэ” дурсгалаа.