Сөнөөгч онгоцнуудынхаа хохирлыг тайлагнав

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Сөнөөгч онгоцнуудынхаа хохирлыг тайлагнав

Өмнөд Солонгосын Нисэх хүчин 2000 оноос хойш байлдааны 35 онгоцоо алджээ. Jane"s мэдээлснээр, ийм тоог Нисэх хүчнээс тус орны парламентад тавьсан тайлан илтгэлдээ гаргасан байв. Эдгээр онгоцны ослоор 38 нисгэгч, онгоцны үйлчилгээний албаны нэг техникч амиа алдсан байна.

F-5E сөнөөгч онгоц.
Фото: Katsuhiko Tokunaga / Jane"s

Нисэхийн осолоор хуучин загварын онгоцнууд сөнөсөн ба гол шалтгаан нь нисгэгчдийн алдаа болжээ. Мөн хэдэн онгоцыг техникийн үйлчилгээ муу байснаас алдсан байлаа. Сөнөсөн онгоцнууд нь F-4 Phantom II, F-5 Tiger II маркийн сөнөөгчид байв.

Өдгөө Өмнөд Солонгосын нисэх хүчинд F-4E ба RF-4C маркийн 83 сөнөөгч, F-5E/F маркийн 194 сөнөөгч онгоцнууд байгаа ба тэднийг ойрын жилүүдэд ашиглалтаас гаргана хэмээн Flightglobal MiliCAS мэдээлжээ.

Нэг F-5E онгоц энэ жилийн есдүгээр сарын 26-нд осолдсон байв. Энэ загварын онгоцнуудын нислэгийг зогсоосон байгаад аравдугаар сарын 18-нд сэргээжээ. Техникийн үйлчилгээ муу байснаас уг онгоц осолдож, нисгэгч нь шүхрээр буусан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж