Мао Асада Америкийн Гран прид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Мао Асада Америкийн Гран прид түрүүллээ

Японы уран гулгалтын од, дэлхийн хошой аварга Мао Асада Америкийн Гран При тэмцээнд түрүүллээ.

Өнгөрөгч ням гаригт (10.20) АНУ-ын Детройтод болсон Америкийн Гран При тэмцээнд Японы Мао Асада 204.55 оноогоор тэргүүлсэн бол АНУ-ын Эшли Вагнер (193.81), ОХУ-ын Елена Радионова (183.93) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. 2006 онд тус тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байсан Мао Асада долоон жилийн дараа шилдэг гулгалтыг үзүүлж түрүүллээ. Өнгөрөгч гуравдугаар сард Канадад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Мао Асада хүрэл медаль хүртсэн.

Харин энэхүү тэмцээнээс ОХУ-ын 14 настай залуу уран гулгагч хүрэл медаль хүртлээ. Уран гулгалтын мөсөн талбайд энэ цагийн гол өрсөлдөгчид болсон Японы Мао
Асада, БНСУ-ын тамирчин Ким Юүна нар Сочигийн олимпийн дараа зодог тайлах тухай шийдвэрээ олон нийтэд зарласан бөгөөд ийнхүү шинэ залуу гулгагчид гарч ирж буйг Елена Радионова баталлаа.

2013 оны залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн үндэсний аваргын мөнгөн медальт Елена Радионовагийн хувьд АНУ, Италь, Франц, ОХУ-ын шилдэг тамирчдыг ардаа орхиж хүрэл медаль хүртжээ. Энэ жил 14 настай ОХУ-ын залуу уран гулгагчийн хувьд насанд хүрэгчдийн олон улсын анхны медалиа хүртэж байна.

2013 оны залуучуудын дэлхийн аваргa ОХУ-ын Елена Радионова

Эрэгтэйчүүдийг Японы залуу уран гулгагч Тацуки Мачида 265.38 оноогоор Америк уран гулгагчдын өмнө оржээ. Энэ жил 23 настай Япон гулгагч өнгөрсөн жил тус тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. АНУ-ын Эдам Риппон (241.24), Макс Арон (238.36) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Олон улсын тэшүүрийн холбоо(ISU)-ны ээлжит цуврал Гран при тэмцээн Канадад ирэх амралтын өдрүүдэд /10.26-27/ болно. Мөн ирэх сард БНХАУ-ын Бээжин (XI.1-3), Японы Токио (XI.8-10) хотноо ээлжит Гран при тэмцээнүүд болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж