“City cup” боулингийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

“City cup” боулингийн тэмцээн болно

Нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ой, нийслэлийн өдрийг угтаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “CITY CUP” боулингийн тэмцээн зохион байгуулах гэж байна.

Тэмцээний урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 26, 27-нд “Big Bowling” төвд болох бол финалын тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 02-нд болох ажээ. Арван сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны ялагч баг гурван сая төгрөгийн эзэн болно.

Нэг баг 5+1 /Баг бүр заавал нэг нөөц тоглогчтой байна/ гишүүнтэй байх бөгөөд тухайн баг өөрөө хүсвэл мэргэжлийн чансаатай нэг тамирчныг багтаа урилгаар тоглуулж болох юм байна. Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 8611-8585 дугаарын утсаар холбогдон авч болно.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж