
Тэмцээний урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 26, 27-нд “Big Bowling” төвд болох бол финалын тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 02-нд болох ажээ. Арван сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны ялагч баг гурван сая төгрөгийн эзэн болно.
Нэг баг 5+1 /Баг бүр заавал нэг нөөц тоглогчтой байна/ гишүүнтэй байх бөгөөд тухайн баг өөрөө хүсвэл мэргэжлийн чансаатай нэг тамирчныг багтаа урилгаар тоглуулж болох юм байна. Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 8611-8585 дугаарын утсаар холбогдон авч болно.
Б.ЭНХ