ДАШТ-ий медалийн төлөөх тоглолт

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий медалийн төлөөх тоглолт

Боксын ДАШТ-ий медалийн төлөө тоглохоор 80 боксчин үлдээд байна. Үүнээс дэвжээний эзэд хамгийн олон буюу Казахстаны 9 тамирчин үлдэв. Харин Куба, Орос хоёроос тус бүр долоон ширэн бэлийтэн шөвгийн наймд үлдээд байна. Тэдний араас Итали 4, Энэтхэг 5, Узбекстан 5, Азербайжан 5, Ирланд 4, Бразил 3 явж байна.

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 17 цаг 15 минутын үед рингэнд гарна.

Шөвгийн наймын тоглолтыг “финал хүртэлх финал” гэж нэрлэдэг. Учир нь ялагдал хүлээх юм бол медальгүй хоцорно, хэрэв ялж чадвал ДАШТ-ээс медальтай буцна гэсэн үг. Тиймээс шөвгийн наймд л боксчид бүх хүчээ шавхаж тоглодог. Шөвгийн наймд Монголоос гаралтай бас нэгэн боксчин үлдсэн байна. Казахстаны шигшээ багийн 75 кг-д хүч үзэж буй Жанибек Алимханулы Монголд төрсөн Монголын казах юм билээ. 1993 онд төрсөн тэрээр өнгөрсөн жил Казахстаны насанд хүрэгчдийн аварга болж, улсын шигшээд оржээ. Өнгөрсөн зургадугаар сард Йорданы Амманд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Алматы хотын тамирчин гэгддэг Жанибек өмнө нь залуучуудын ДАШТ, Сингапурын хүүхдийн олимпод оролцож байжээ.

Өдрийн хэсэг 16.00 цагаас эхэлж байна.

49 кг:

Биржан Жакыпов (Казахстан) – Энтони Ривера Чакон (Пуэрто-Рико)
Йосвани Вейтиа (Куба) – Мануэл Каппай (Итали)
Давид Родригес (Коста-Рика) – Ин Кю Ким (БНСУ)
Мохаммед Флисси (Алжир) – Патрик Лоуренсо (Бразил)

56 кг:

Робейси Рамирес Каррасана (Куба) – Кайрат Ералиев (Казахстан)
Жавид Чалабиев (Азербайжан) – Шива Тапа (АІВА-Энэтхэг)
Селчук Екер (Турк) – Мыкола Буценко (Украин)
Владимир Никитин (ОХУ) – Майкл Конлан (Ирланд)

64 кг:

Эвертон Лопес (Бразил) – Эвалдас Петраускас (Литв)
Мерей Акшалов (Казахстан) – Ермек Сәкенов (Киргизстан)
Яшиер Толедо Лопез (Куба) – Кумар Манож (АІВА Энэтхэг)
Санжарбек Рахмонов (Өзбекстан) – Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (Монгол)

75 кг:

Артем Чеботарев (ОХУ) – Азизбек Абдугофуров (Өзбекстан)
Жэйсон Куигли (Ирланд) – Золтан Харча (Унгар)
Богдан Журатони (Румын) – Жанибек Алимханулы (Казахстан)
Штефан Хартел (Герман) – Энтони Фоулер (Англи)

91 кг:

Тимур Маммадов (Азербайжан) – Эрисланди Савон (Куба)
Марко Калич (Хорват) – Клементо Руссо (Итали)
Евгений Тищенко (ОХУ) – Рустам Төлегенов (Өзбекстан)
Томас МакКарти (Ирланд) – Ямил Пералта (Аргентин)

Оройн хэсэг 21.00 цагаас эхэлнэ.

52 кг:

Эндрю Селби (Уэльс) – Илияс Сүлейменов (Казахстан)
Патрик Барнес (Ирланд) – Жасурбек Латипов (Өзбекстан)
Чатчай Бутди (Тайланд) – Елвин Мамишзада (Азербайжан)
Шахриор Ахмедов (Тажикстан) – Миша Алоян (ОХУ)

60 кг:

Доменико Валентино (Итали) – Елвин Исаев (Азербайжан)
Викаш Малик (АІВА Энэтхэг) – Робсон Консейсао (Бразил)
Луис Диаз (Венесуэл) – Берик Абдырахманов (Казахстан)
Сайлом Арди (Тайланд) – Лазаро Эстрада (Куба)

69 кг:

Фрэдди Эванс (Уэльс) – Араик Марутян (Герман)
Винченцо Мангьякапри (Итали) – Данияр Елеусинов (Казахстан)
Габриэл Маэстре (Венесуэл) – Александр Беспутин (ОХУ)
Ариснойдис Деспайн (Куба) – Арам Амирханян (Армени)

81 кг:

Адилбек Ниязымбетов (Казахстан) – Сумит Сангван (АІВА Энэтхэг)
Петер Мулленберг (Голланд) – Ойбек Мамазулунов (Өзбекстан)
Никита Иванов (ОХУ) – Жозеф Уард (Ирланд)
Абделхафид Беншабла (Алжир) – Хулио Ла Круз (Куба)

+91 кг:

Магомедрасул Межидов (Азербайжан) – Магомед Омаров (ОХУ)
Филип Хргович (Хорват) – Роберто Камарелле (Итали)
Егор Плевако (Украин) – Ерик Пфайфер (Герман)
Сатиш Кумар (АІВА Энэтхэг) – Иван Дычко (Казахстан)

М.ТИЛЕГИН /"Зууны мэдээ" сонин/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж