Буудалцаан гаргасан сурагч амиа егүүтгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Буудалцаан гаргасан сурагч амиа егүүтгэжээ

АНУ-ын Невада мужийн Спаркс хотын дунд сургуульд гарсан буудалцаанаар нэг багш амь алдаж, хоёр сурагч шархаджээ. Халдлага үйлдсэн сургуулийн сурагч амиа егүүтгэсэн тухай Reuters агентлаг аравдугаар сарын 21-нд мэдээлсэн юм.

Фото: David Calvert / AFP

Шархадсан сурагчдыг Рино хотын эмнэлэгт авчирчээ. Тэдний нэгийнх нь биеийн байдал хүнд байна.

Спаркс хотын  дунд сургуульд 21-ний өглөөний 7:16 цагт өмнө уг хэрэг гарчээ. Гэрч нарын яриагаар, сурагч гэнэтхэн уурлаад гар буу гарган сурагч нарын нэгийг бууджээ. Сурагчдыг хамгаалах гэсэн багшийгаа тэрээр дараа нь буудан хөнөөсөн аж. Тэр багш өмнө нь Үндэсний гвардид алба хааж байжээ.

Сурагчийн гаргасан хэргийн шалтгаан тодорхойгүй байна. Харин гэрчийн хэлснээр, тэр буудахын өмнө “Та нар яагаад бүгд намайг дээрэлхэн инээлдэж байдаг юм бэ?” гэж хэлсэн гэнэ.

Энэ жилийн хувьд Америкийн дунд сургуулиудад гарч байгаа анхны буудалцаан биш. Хоёрдугаар сарын 1-нд Жоржиа мужийн Атланта хотын нэгэн сургуулийн сурагч нөгөөгөө буудан хөнөөсөн  байлаа. Нэгдүгээр сарын 10-нд Калифорнийн Тафт хотод нэг сурагч хоёр хүнийг буудан шархдуулсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж