“Алтан бөмбөрцөг”-ийнхөн хөтлөгчдөө мөнгөөр “цохив”

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

“Алтан бөмбөрцөг”-ийнхөн хөтлөгчдөө мөнгөөр “цохив”

“Оскар”-ын өмнөхөн зохиогддог “Алтан бөмбөрцөг” кино урлагийн шилдгийг шалгаруулах наадмын комисс энэ жил хөтлөгчиддөө их анхаарал хандуулжээ. Кино наадмын комиссоос жүжигчин Эми Полер, Тина Фей нарыг “Алтан бөмбөрцөг”-ийн хөтлөгчөөр ажлуулах хоёр жилийн гэрээ байгуулсан нь олны анхаарлыг татаж байсан. Тэгвэл “Албан бөмбөрцөг”-ийг зохион байгуулагчид дээрх хоёр хөтлөгчтэй байгуулсан хоёр жилийн гэрээндээ чамгүй мөнгө өгөхөөр тусгасан байна. Америкийн жүжигчид “Алтан бөмбөрцөг”-ийг хөтлөх гэрээнд яг хэдийг авсан нь тодорхойгүй байгаа ч тус бүрдээ “Оскар”-ын хөтлөгчдөөс ч илүүг авсан гэнэ. Сонирхуулахад, өнгөрсөн 2012 оны “Оскар”-ыг хөтөлсөн жүжигчин Билли Кристал тав орчим сая ам.доллар халаасалсан бол Энн Хэтэуэй, Хью Жекман, Сет Макфарлейн нар тус бүр хоёр сая ам.доллараар хөтөлж байжээ. Харин Эми Полер, Тина Фей нар тэднээс илүүг авсан гэхээр “Алтан бөмбөрцөг” хөтлөгчийнхөө хөлсийг үнэхээр сайн төлсөн байх нь.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж