УИХ-ын гишүүд төсөвт суулгадаг тэрбумаа санагалзаад сүйд болцгоож байгаа гэнэ. Уг нь гишүүн бүрийн тодотголтой 76 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгахаа болиод хоёр жил болж буй ч парламентад сууж дошгирсон хуучин бууны хугархайнуудад тун амттай мөнгө болж харагдаад байгаа болтой юм.
Гишүүний гэх тодотголтой мөнгийг анх 100 сая төгрөгөөр эхлүүлж төсөвт суулгаж байсан ч жил бүр ханш нь хөөсөрсөөр 500 сая төгрөгт хүрсэн юм. Улмаар нэг гишүүнд 1 тэрбум төгрөг төсөвлөж байсан ч өнгөрсөн онд халж байв. Гэтэл одоо гишүүд санагалзаад эхэлдэг байна шүү.
Г.ШАРХҮҮ