Багш нарын уран бүтээлийн үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Багш нарын уран бүтээлийн үзэсгэлэн

Монголын Уран Зургийн
Галерей

МУБИС-ИЙН ДҮРСЛЭХ УРЛАГ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАГШ
НАРЫН ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН


МУБИС-ийн дүрслэх урлаг технологийн сургуулийн 55 жилийн ойд зориулсан багш
нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд тус сургуулийн Уран бүтээлч, эрдэмтэн
нийт 31-н багшийн сүүлийн үед туурвисан шинэ бүтээлүүд дэлгэгдээд байна. 


Монгол улсын хэмжээнд дүрслэх урлаг, технологи, зураг дизайны багш нарыг
бэлтгэх үндсэн уурхай, эрдэм судлалын томоохон төв Дүрслэх Урлаг Технологийн
Сургуулийн суурь тавигдаад 55 жилийнхээ ойг угтаж байна.


Өнөөдөр манай сургуулийн уран бүтээлч, багш нарын бүтээл гадаад, дотоодын
музей, галерейн сан хөмрөгт орж бид бүхний бүтээлээс монголын дүрслэх урлагийн
үнэт бүтээлийн санд бүртгэгдэж, дэлхийн хэмжээний том үзэсгэлэнгүүдэд улсаа
төлөөлөн оролцож байгаа билээ. Мөн эрдэмтэн багш нараас дүрслэх урлагийн түүх,
онолын сэдэвт ном зохиолууд бичиж, олны хүртээл болгож байна. 


Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь зураач бүрийн сэтгэлгээ, тэдний
бүтээлч, өвөрмөц арга барилыг илэрхийлсэн шинэлэг ажлууд юм. Өөр өөрийн
сэтгэлгээний өнгө төрхийг бий болгож, бүтээлч оюун ертөнцийг нээсэн уран
зураачдын энэ үзэсгэлэнгээс та бүхэн оюуны их таашаал хүртэнэ гэдэгт бид
итгэлтэй байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам ивээж байг


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ


ДҮРСЛЭХ УРЛАГ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж