Ан Сан Су Чи Сахаровын шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи Сахаровын шагнал хүртэв

Мьянмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чи Оросын цөмийн физикч, хүний эрхийн төлөө тэмцэгч Андрей Сахаровын нэрэмжит шагнал хүртсэн байна. 68 настай Ан Сан Су Чи Сахаровын шагналыг өчигдөр /Х.22/-нд Францын Страсбург хот дахь Европын парламентаас гарджээ.

 Ардчилсан Лиг намын тэргүүн  Ан Сан Су Чи сүүлийн 20 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн ч өнгөрсөн дүрэвдүгээр сард Мьянмарын парламентад сонгогдон улс төрийн зүтгэлтэн болсон юм. Нобелийн энх тайвны шагналтан тэрээр ирэх Мьянмарын ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ мэдэгдээд байгаа билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж