Туулын эргээс 10 тонн хог гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Туулын эргээс 10 тонн хог гарчээ

“Туул голоо аваръя” хөдөлгөөнийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Туул голын сав газрын захиргаа “Тунгаа төв” ТББ-ын санаачилсан Туулын эргийн цэвэрлэгээнд гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, Ус сувгийн удирдах газар, “Номин констракшн”, “Стандарт групп”, “Хотын зам”, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), “Гудамж” төслийн  ажилтан, албан хаагчид болон оюутнууд, иргэд нийлсэн 1250 хүн оролцсон байна. Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл 22 км газрыг цэвэрлэж 10 орчим тонн хог цэвэрлэсэн байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж