Өвдөг сөхөрсөн өв соёл

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Өвдөг сөхөрсөн өв соёл

Соёлын яамнаас гаргасан "Соёлын хосгүй өвийг тээгч хүмүүс"-ийн жагсаалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт,Ардын жүжигчин , 20-р зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэр байгаагүй талаар нэгэн эрхэм өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Соёлын биет бус өв өвлөн уламжлагч…  Тийм ээ, яагаад агуу Н.Норовбанзад соёлын хосгүй өвийг тээгч биш гэж. Энэ талаар тодруулж үзье.

“Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж хэн бэ. Энэ асуултад албаныхан “Тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын хувьд язгуур шинж чанараар нь маш сайн, өндөр түвшинд өвлөн уламжилж, эзэмшсэн, мэдлэг бүхий хувь хүн, ах дүү, төрөл садан бүхий ард иргэдийг хэлнэ” хэмээжээ.

Бүр тодруулбал, Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ийн Соёлын биет бус өвийг олон улсын хэмжээнд хамгаалах зарчмын дагуу соёлын биет бус өвийн бүртгэлийг хийж эхэлсэн юм байна. Анх Соёлын биет бус өвийг анхлан Утга соёлын өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг Өвлөн тээгч хэмээн нэрлэж байсан бол 2010 оноос Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөөс Соёлын биет бус өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж нэрлэх нь зүйтэй гэсэн чиглэлийн дагуу одоогийн нэршлийг хэрэглэх болсон байна.

Тоо баримт сөхвөл, 2013 оны байдлаар Монгол улсын биет бус соёлын өвийн төлөөллийн Үндэсний бүртгэлд 77 өв, Монгол улсын Яаралтай хамгаалах шаарлагатай биет бус өвийн үндэсний бүртгэлд 16 өвийг тус тус бүргэж, жагсаалтад оруулжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд 64 нэр бүхий иргэнийг, 2010 онд 35 нэр бүхий иргэнийг тус тус Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн нийт 100 билиг авъяастан хэмээн үзэж, улсын батламж олгожээ. Чухам энэ нэрс дунд заавал байх ёстой соёлын өвийг тээгчид байхгүй байгаа нь, уг шалгуурыг ямар байдлаар гаргадаг зэрэг нь анхаарал татах нь зүйн хэрэг. Тэгээд ч соёлын өвд хэнийг нэмж бүртгэх вэ?, өвлөгч нь хэн байх вэ зэргийг тодруулах асуудлууд яг одоо үргэлжилж байна.

Хариуцах үүргийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд өнгөрсөн наймдугаар сард тушаал гаргасны дагуу Соёлын биет бус өвийн (СББӨ) үндэсний жагсаалт, СББӨ-ийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагчдын жагсаалт, Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдэх шаардлагатай соёлын өв, өвлөн уламжлагчийн талаар иргэд олон нийтийн санал хүлээн ава, судалгаа гаргах ажил үргэлжилж байна. Энэ дүнг 2013 оны төгсгөлд буюу 12 дугаар сарын 10-ны дотор нэгтгэж дуусах ёстой аж. Иргэд ЦАХИМ хэлбэрээр саналаа өгч болно.

Ингээд иргэдийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн, 2014 оны эхний улиралд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн соёлын өв болон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг бүртгэж, баталгаажуулах, хамгаалах талаар арга хэмжээ авах болно. Энэ асуудалд л иргэд, урлагийн байгууллагуудын үнэн зөв оролцоо хамгийн чухал байна. Жишээ нь, яг одоогийн байдлаар Монгол Улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл дараах байдалтай байдаг байна.

I.Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд

  1. Монгол хэл
  2. Монгол үлгэр
  3. Дом шившлэг
  4. Домог үлгэр
  5. Ертөнцийн гурав
  6. Ерөөл
  7. Зүйр цэцэн үг
  8. Бэлэг дэмбэрэлийн үг
  9. Магтаал
  10. Шог яриа
  11. Оньсого
  12. Цацал мялаалгын үг
  13. Таавар
  14. Айтыс /Казах ардын уламжлалт цэц булаацалдаан/

    II.Ардын язгуур урлаг

    1. Бүүвэйн дуу
    2. Монгол ардын уртын дуу
    3. Ардын богино дуу
    4. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
    5. Монгол хөөмэйн уламжлалт урлаг
    6. Хурдан морины хүүхдийн гийнгоо
    7. Уламжлалт исгэрэх урлаг
    8. Дэмбээдэх ая дуу
    9. Аялгуулан исгэрэх урлаг

      III.Үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам

      1. Монгол наадам
      2. Хүүхдийн угаалга хийх зан үйл
      3. Хүүхдийн даахь үргээх зан үйл
      4. Бэр буулгах зан үйл
      5. Хуримлах зан үйл
      6. Шинэ гэр барих зан үйл
      7. Талийгаачийг оршуулах зан үйл
      8. Мал хөнгөлөх зан үйл
      9. Гүүний үрс гаргах зан үйл
      10. Гүү барих зан үйл
      11. Унага тавих зан үйл
      12. Адуу тамгалах зан үйл
      13. Мал сэтэрлэх зан үйл
      14. Айраг сархадын холбогдолтой зан үйл
      15. Шагаа харвах зан үйл
      16. Шагайгаар наадах зан үйл
      17. Цагаан сарын уламжлалт ёслол, зан үйл
      18. Бүргэдийн баяр, бүргэдээр ан хийх зан үйл
      19. Монгол бөөгийн зан үйл
      20. Монгол нүүдлийн зан үйл
      21. Урианхай харвааны уламжлалт зан үйл
      22. Тэмээн поло
      23. Тэмээний уралдаан
      24. Хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага
      25. Мал аж ахуйн холбогдолтой уриа дуудлага
      26. Ан агнуурын холбогдолтой уриа дуудлага

        IV. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи

        1.Ардын уламжлалт анагаах ухааны төрлүүд
        2.Ардын уламжлалт малын эмгэг анагаах төрлүүд
        3.Уламжлалт цаг тоолол, зурхайн ухаан
        4.Байгаль, цаг агаар шинжихүйн уламжлалт мэдлэг
        5.Байгаль хамгаалах уламжлалт арга, мэдлэг
        6.Ардын сурган хүмүүжүүлэх ухааны арга, мэдлэг
        7.Цагаан идээ бэлтгэх уламжлалт арга
        8.Эсгий хийх уламжлалт арга, зан үйл
        9.Арьс шир боловсруулах уламжлалт арга
        10.Мал эмчлэх, хатгах, ханах уламжлалт мэдлэг
        11.Ургийн бичиг хөтлөх монгол уламжлал
        12.Хурдан морь шинжих, сойх, уралдуулах монгол эрдэм ухаан
        13.Аялгуу эгшгийг бичгээр тэмдэглэх монгол уламжлал

        V. Ардын уламжлалт гар урлал

        1.Монгол хувцасны уламжлалт урлал
        2.Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл
        3.Монголын уламжлалт хээ угалз
        4.Уламжлалт эсгий урлал
        5.Уламжлалт арьс, ширэн урлал
        6.Монгол гутлын урлал
        7.Бөхийн зодог шуудаг хийх урлал
        8.Нум сум хийх уламжлалт урлал
        9.Мөнгөн аяга хийх урлал
        10.Монгол эмээл хийх урлал
        11.Монгол сийлбэрийн уламжлалт урлал
        12.Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал
        13.Уламжлалт нэхэх, сүлжих урлал
        14.Монгол зургийн урлал
        15.Зээгт наамлын уламжлалт урлал
        16.Баримал, шуумалын уламжлалт урлал
        17.Үндэсний хөгжмийн зэмсгийн уламжлалт урлал
        18.Үхэр тэрэг хийх уламжлалт технологи
        19.Цахиур буу хийх технологи

        МОНГОЛ УЛСЫН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ
        СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛ

        1.Монгол тууль
        2.Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг
        3.Төл авахуулах ая дуудлага, зан үйл
        4.Ингэнд ботго авахуулах зан үйл
        5.Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг
        6.Уул овоо тахих монгол зан үйл
        7.Ган сийлбэрийн урлал
        8.Ном бүтээх уламжлалт урлал
        9.Монголын олон ястны хурим, найрын уламжлалт зан үйл (Боржигин найр,
        Баяд, Дөрвөд, Захчин, Казах, Урианхай, Буриад хурим)
        10.Ардын хөгжмийн уламжлалт урын сан, хөгжимдөх арга барил (хуур, экилийн
        татлага,товшуурын аяз, домборын кюй)
        11.Монгол цам
        12.Монгол уран бичлэг
        13.Оньсон тоглоомын уламжлалт төрлүүд
        14.Лимбэ, бишгүүрийн битүү амьсгаа*
        15.Монгол жангар
        16.Монгол уран нугралт
        /Амьсгалын эрхтний дотоод орчлоор тасралтгүй үлээж эгшиглүүлэх
        ховор хосгүй арга барил/

        Тэгвэл өнгөрсөн хугацаанд  бүртгэгдээд байгаа гэх соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 100 хүний нэрс ЭНД байна. Эдгээр нэрс дунд морин хуур, уртын дуу, биелгээ, шагайн харваа, үндэсний бөхийн зодон шуудаг урлал, цол дуудах гээд өөр өөрийн онцлогтой өв уламжлагчид багтсан ч бичлэгийн эхэнд хэлсэнчлэн жинхэнэ өв тээгчид, заавал байх ёстой түүх бүтээгчид алга. Эндээс нэг зүйл харагдана. Соёлын өвийг санал асуулгаар тодруулж, хэлэлцэх нь зөв боловч орчин үеийн “Зууны манлай”, “ТОП-100”, “Ард түмний гавьяат” гэдэг шиг байдлаар соёлын өвийг, түүнийг бүтээгчдийг тодруулбал өрөөсгөл болох билээ.

        /Хэрэв та санал өгөх журамтай танилцахыг хүсвэл ЭНД  дарна уу/

        Сонирхуулахад: ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын өв

        2008 он:

        • Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
        • Монгол ардын уртын дуу

        2009 он:

        • Монгол тууль
        • Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг
        • Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг

        2010 он:

        • Монгол наадам
        • Монгол ардын Хөөмэйн урлаг
        • Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл

        2011 он:

        • Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил, битүү амьсгаа
        • Алтан товч
        • Монгол Данжуур

        Б.ЭНХ
        NewsMN Гар утасны хувилбар Татах
        NEWS.mn

        Мэдээллийн эх сурвалж