Хямдралтай худалдааг зохион байгуулна | News.MN

Хямдралтай худалдааг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Хямдралтай худалдааг зохион байгуулна

Хямдралтай худалдааг долоон цэгт зохион байгуулна

Нийслэлийн өдрөөр иргэддээ бэлэг барин хямдралтай худалдаа зохион байгуулахыг нийт ахуйн нэгжүүдэд нийслэлийн Засаг дарга уриалсан.

Хотын Захирагчийн уриалгад 30 гаруй аж ахуйн нэгж нэгдэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” худалдааг зохион байгуулах гэж байна. Хямдралтай худалдааг Хан-Уул дүүрэг-Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэг-15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэг-Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэг-Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд болох юм. Хямдралтай худалдааны үеэр дотоодын бизнес эрхлэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүндээ хямдрал зарлах юм. Тухайлбал Их эзэн Чингисийн талбайд“Номин тав трейд” ХХК хүнсний бус бараандаа 30% хямдрал зарлан 3 асраар худалдаа гаргах бол “ВSВ сервис” ХХК цахилгаан бараа, компьютерийн  худалдааг 2 асраар 2-3 хувийн хямдралтай үнээр худалдаална.

Мөн энэ үеэр “Дархан нэхий” ХК нэг хүнийг  “Нийслэлийн азтан”-аар шалгаруулж, гадна  зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий олгох юм. Мөн “Таван богд интернэйшнл”, “Махмаркет”, “Дэвшилтрейд” ХХК-иуд нэгдэж хэрэглэгчиддээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ. Түүнчлэн үсчин гоо сайханчдын холбооүс  арчилгаа, үс уналтын оношлогоо хийх, нэр бүхий салоноор 15-25 хувийн хямдралтай үйлчлүүлэх боломжийг ард иргэддээ олгоно.
 
Аж ахуйн нэгжүүд зөвхөн хямдралтай худалдаа явуулаад зогсохгүй урамшуулалтай үйлчилгээг явуулах юм. “Номин тав” трейд ХХК Номин стандарт агуулахаар барилгын материалын агуулах чөлөөлөх худалдааг зохион байгуулж, 50 мянган төгрөгийн худалдан авалт тутамд сугалаа сугалж, 374 азтанг тодруулна. Мөн “Алтан жолоо трейд” ХХК хөнгөлөлтийн картын аян, “Хатан сүлжээ” ХХК худалдааны 11 салбарт бүх бараанд 5-20% хямдрал зарлана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zoshin 2013-10-23 203.91.119.14

svrtei mortoloo darjin zar bna stahilgaan baraa ih ashigtai mortoloo hvneer togloj baigaa um shig 2 s 3 bolood baihdaa ayahaw dee bvv tenegt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж