“Мусульман ахан дүүс”-ийн гишүүнийг хөнөөсөн этгээдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

“Мусульман ахан дүүс”-ийн гишүүнийг хөнөөсөн этгээдийг баривчлав

Наймдугаар сарын хэрэг явдлаар “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний 38 гишүүнийг хөнөөсөн хэргээр цагдаагийн дөрвөн ажилтанг Египетэд баривчилжээ гэж Al Arabiya телевиз мэдээлэв.

Египетийн цагдаагийнхан

Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар баривчлагдсан исламистууд байсан авто машинд нулимас асгаруулах хийтэй бөмбөг оруулжээ. Мягмар гаригт прокурор Хишам Баракат  цагдаа нарыг баривчлах тушаал өгч уг хэргийг тусгайлан мөрдөж эхэлжээ.

Одоо цагдаагийн дөрвөн офицерт албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэх ялыг сонсгоод байна. Үүний өмнө ерөнхий сайд нь христийн сүсэгтнүүдийн хуримд халдсан хэргийг буруутгасан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж