У.Мөнх-Эрдэнэ 16:00 цагийн үед тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ 16:00 цагийн үед тоглоно

Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өнөөдөр 16:00 цагийн үед хүрэл медалийн төлөө тоглоно. Манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекстаны Санжарбек Рахмановтой өрсөлдөх юм.

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн дэлхийн аваргын рингэнд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялж, улмаар Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм.

Харин дэлхийн аваргын рингэнд тулалдсан Монголын бусад зургаан боксчны хувьд ялагдаж, тэмцээнээ дуусгаад байна. 2013 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д 116 орны 576 тамирчин оролцож байгаа юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж