
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн дэлхийн аваргын рингэнд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялж, улмаар Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм.
Харин дэлхийн аваргын рингэнд тулалдсан Монголын бусад зургаан боксчны хувьд ялагдаж, тэмцээнээ дуусгаад байна. 2013 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д 116 орны 576 тамирчин оролцож байгаа юм.
Б.БИЛЭГ