Цагаан ордны дээд тушаалтан жиргээнээс болж халагджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Цагаан ордны дээд тушаалтан жиргээнээс болж халагджээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зэвсэг үл дэлгэрүүлэх албаны дарга Жофи Фосеф твиттер дэх удаа дараагийн шүүмжлэлт жиргээнээсээ болж ажлаасаа халагджээ. Америкийн албаныхан Жофи Фосефийг өнгөрсөн 2011 оноос хойш нууц нэрээр Ерөнхийлөгч Барак Обама тэргүүтэй Цагаан ордоны өндөр албан тушаалтнуудыг шүүмжилсэн жиргээ бичиж байсныг олж илрүүлснийхээ дараа ажлаас нь халж, твиттер хаягийг нь устгасан байна. “CNN”-нд мэдээлснээр тэрээр нууц нэр ашиглан Твиттерт Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Бүгд найрамдах намын лидрүүд, гадаад харилцааны албаныхан зэрэг өндөр албан тушаалтнуудыг элдвээр буруутгаж, шүүмжлэн бичдэг байсан гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж