Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Өдрийн гэрэл зураг, 2013.10.19

Австри, Вена. Олимпийн аварга Грегор Шлиренцауэр 105 км/цагийн хурдтай салхины эсрэг дасгал сургуулилалтаа Rail Tec гэдэг агаарын урсгалын хоолойн төхөөрөмжинд хийж байгаа нь. Энэ төхөөрөмжинд хийгдсэн нэг өдрийн сургуулилалт нь ууланд хийгдсэн хоёр долоо хоногийн дасгалтай тэнцдэг ажээ. Ердийн нөхцөлд трамплинаас харайх нь 10-аад секунд үргэлжилдэг бол хоолойд  хэдэн цагийн турш үргэлжлүүлэн техникээ сайжруулж болдог. Энэ төхөөрөмжийг ердийнхөөр машин, галт тэрэг зэрэг бусад техникийн туршилтыг цаг агаарын хүнд нөхцөлд ямар байх вэ гэдгийг  тооцохоор хийдэг юм.

Фото: Heinz-Peter Bader / Reuters /



Өдрийн гэрэл зураг, 2013.10.20

Тайвань. Тайбэй хотын амьтны хүрээлэнгийн үзэгчдэд Юань Юань, Туань Туань гэсэн нэртэй хулсны том баавгайн хосуудын гурван сартай үр төлийг танилцуулжээ. Том баавгайнуудыг таван жилийн өмнө “Энх тайван найрамдлын илгээлт” болгон эх газрын Хятадаас аралд бэлэглэжээ. Зохиомол хээлтүүллэгээр төрөөд Юань Зай нэр авсан энэ бамбрууш Тайванийн нутаг дэвсгэрт  төрсөн анхны панда болжээ. Төрөхдөө тэр 183 гр жинтэй байсан бол одоо тэр 6 кг жинтэй, 19 шүдтэй болсон бөгөөд явж сурч байгаа гэнэ.

Фото: Taipei Zoo / Xinhua / Corbis / Foto S.A.


Өдрийн гэрэл зураг, 2013.10.21

Хятад, Гуандун. Хэдэн мянган резинэн нугас Шэньжэнь  хотноо болж буй буяны  зориулалтын уралдаанд оролцож байна. Нэг нугас уралдуулахын тулд 10 юань төлөх ёстой. Энэ арга хэмжээгээр хэд хэдэн хот нийлээд 500 000 мянган юань цуглуулжээ.

Фото: China Daily / Reuters /
Өдрийн гэрэл зураг, 2013.10.22

АНУ. Мэриленд муж улсад Хэллоуины баярт идэвхтэй бэлтгэж байна. Гэр бүлээрээ хулууны талбайд очин түүнийг амт чанар, хэмжээгээр нь сонгон шилж худалдан авдаг.  Хулууны зөөлөн эдээр амттай бялуу бэлтгээд хальсаар нь Жек гэдэг дэнлүүг зорон бүтээдэг.

Фото: Jim Watson / AFP / East News

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж