Конгрессийн ордныг засварлана

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Конгрессийн ордныг засварлана

150 гаруй жилийн настай Нэгдсэн улсын Конгрессийн ордон болох Капитолын барилга их засварт орох гэнэ. Ирэх хоёр жилийн хугацаанд хийгдэх Капитолын барилгын их засварын ажилд албаныхан 60 сая орчим ам.долларыг төсөвлөжээ. Капитолын барилгын засварын ажил ирэх арваннэгдүгээр сараас эхлэх аж. Их засварын хүрээнд Конгрессийн ордоны гаднах шатыг засаж, сайжруулах юм. Албаныхны зүгээс Капитолын барилгын засварыг жуулчид болон хууль батлагчдын үйл ажиллагаанд аль болох саад болохгүй байхаар хийж гүйцэтгэх гэнэ. Архитектур Стивен Айерсийн мэдээлснээр АНУ-ын Капитолын барилга цаг хугацааны явц болон цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй их засварт орох хэрэгтэй болжээ.

АНУ-ын Конгрессийн ордоны барилгыг хамгийн сүүлд 1960 онд засварлаж байсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж