Цалин тэтгэврийн нэмэгдлийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Цалин тэтгэврийн нэмэгдлийг эсэргүүцэв

УИХ-аар 2014 оны Төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Уг төсөлд ирэх онд цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлтэнд  зориулж 200 тэрбум төгрөгийг суутгасан юм. Тэгвэл МҮЭХ  үүнийг эсэргүүцэж байгаа аж. Энэхүү 200 тэрбумынхаа задаргааг Засгийн газар тодорхой мэдээлэх ёстой гэсэн байр суурь баримталж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, МҮЭХ-ныхон энэ мөнгийг  нийтэд нь бодоод үзэхээр цалин хөлс дөнгөж найман хувиар нэмэгдэх тооцоо гарч байгаа хэмээн шүүмжилж байна.  Бараа бүтээгдэхүүний үнэ өсчихээд байхад цалинг наймхан хувиар нэмнэ гэдэг хангалттай нэмэгдэл болж чадахгүй гэдгийг ч МҮЭХ хэлж байна.  Тэд гурван талт хэлэлцээрээр энэ асуудлыг шийдсэний дараа төсөвт суутгах ёстой гэдгээ илэрхийлэв.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж