Ц.Цэвэрбалын нэрэмжит тэмцээн болно | News.MN

Ц.Цэвэрбалын нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Ц.Цэвэрбалын нэрэмжит тэмцээн болно

Жил бүр уламжлал болгон болдог сагсан бөмбөгийн Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “TLG-13” ТББ, “MCS Coca-Cola” компани хамтран зохион байгуулах тус тэмцээн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд Спортын төв ордонд болох аж. Тэмцээнд Монголын Үндэсний супер лигийн долоон баг, Спрайт супер лигийн шилдэг 16 баг оролцохоос гадна Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирдаж байсан “Азийн чоно”, “Бизнесийн чөтгөрүүд”, ХҮДС, “Ёлууд” зэрэг багийн бүрэлдэхүүнд тоглож байсан үе үеийн шавь нарын төлөөлөл оролцох гэнэ.






С.ЦЭЛМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2013-10-23 103.26.194.176

Цэвэрбал багшийн нэрэмжит тэмцээн болох гэж байгааг мэдээд маш их баярлалаа. Очиж үзнэ ээ.

Avatar

Basket 2013-10-23 103.26.194.32

manai bagshiin temtseenig hiij bga zohion baiguulagch mcs coca cola,tlg13 tulga ahd bayarlalaa ene hun ol mglin sagsan bombogiin domog yum shuu.amid deer ni temtseeniig ni hiij bga ni hamgiin zov shiidver.

Avatar

ХҮДС 2013-10-23 103.26.192.106

tsevreegiin shavi nar mgl-iin shildguud. hudaldaa uildveriin deed surguuli bol MGL-iin Duke ih surguuli gesen ug shuu dee hu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж