Т.Аюурсайхан: Би барьцаалагдаагүй

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан: Би барьцаалагдаагүй

МАН-ын 27-р Их хуралд МАН-ын
“Шинэчлэлийн хороо”-ноос тус хорооны Бодлогын зөвлөлийн дарга, МАН-ын
Бага хурлын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэхээ өнөөдөр мэдэгдсэн
билээ. Энэ үеэр Т.Аюурсайхан МАН-ын даргад нэр дэвшихдээ “МАН-д алдаа
дутагдал бий. Гэхдээ алдаа дутагдлыг засах болно. Засах ч үүрэгтэй. 21
аймгаараа явж ард олонтойгоо уулзлаа. Ард олны маань амьдрал бэрх байхад
МАН энгийн байх ёстой. МАН-д дарга сэтгэхүй хэрэггүй. МАН-д дарга төрх
хэрэггүй. Бид энгийн байх ёстой…Нам бол албан тушаалд хүрэх хөшүүрэг
биш. Нам бол ашиг орлого олох хэрэгсэл биш…МАН-д бусдад
барьцаалагдсан, наймаачин, нэр бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо
сонголтыг наймаалцдаг, иргэдийнхээ итгэлийг наймаалцдаг, гишүүдийнхээ
шийдвэрийг өөрчилдөг, худал хэлдэг удирдлага бидэнд хэрэггүй. Би
наймаачин биш. Бид барьцаалагдаагүй. Бид элдэв бусын хар мөр гаргаагүй.
Гэмт үйлдэлд, мөнгөнд, албан тушаалд барьцаалагдаагүй. Хууль шүүхийн
байгууллагаас айж эмээх шаардлага байхгүй… Зөвхөн МАН-ын ирээдүйн
төлөө бус, Монгол Улсынхаа ирээдүйн төлөө ажиллаж зүтгэхээ мэдэгдэж
байна” гэсэн юм.

Тэрээр хэвлэлийнхний асуултанд энэ удаад
хариулт өгөхгүй гэсэн бөгөөд намын даргад өрсөлдөхөөр шийдсэн нэр
дэвшигчидтэй халз мэтгэлцээнд ороход бэлэн буйгаа мөн илэрхийлсэн юм.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж