Афганы тагнуулчдаас 65 хар тамхичинг халав

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Афганы тагнуулчдаас 65 хар тамхичинг халав

Афганистаны тагнуулын алба өөрсдийн 65 офицерийг тогтмол хар тамхи хэрэглэж ирснийг илчлэн тэднийг албанаасаа халсан тухай аравдугаар сарын 22-ны өдөр Reuters мэдээлжээ.


Афганы тагнуулын албаныхан.
Фото: Massoud Hossaini / AFP

Афганы тагнуулын албанд хийсэн шалгалтаар  65 героин гэх бодист мансуурагч нарыг илэрүүлсэн байна. Тэд бүгд дээд тушаалын офицерүүд байжээ. Ийм шалгалтыг тус орны 34 мужийн тагнуулын албадын ажилтнууд дунд явуулах гэнэ.

Одоо тус улсын аюулгүй байдлыг НАТО-гийн хүчин хариуцаж байгаа бөгөөд 2014 онд өөрсдийн үүргийг Афганы армийн Аюулгүй байдлын үндэсний албанд шилжүүлэх ажээ. Тус алба нь 15-30 мянган ажилтантай ба тэдний ихэнх нь НАТО-гийн сургагчдын сургуулиар дамжжээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын нийтлүүлсэн илтгэлд дэлхийн хар тамхины 80 хувийг Афганистанд үйлдвэрлэдэг гэсэн ба сүүлийн жилүүдэд намуу цэцгийн тариалалтын талбай эрс өссөн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж