Пакистан киноны зурагт хуудсууд

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Пакистан киноны зурагт хуудсууд

Lollywood буюу Пакистаны кино ертєнцийн бvтээлvvдийн гар зураган
сурталчилгааны хуудсуудыг танд сонирхуулахаар бэлтгэлээ. Lollywood гэдэг
нь “Lol” буюу lot of loughs гэдэг vгний товчлолоос гаралтай гэж ойлгож
огт болохгvй. Учир нь тэндэхийн кино урлагийнхан аймшигтай цусанд
шунасан хvмvvс байдаг бололтой гэмээр сэтгэгдэл эдгээр
сурталчилгаануудыг хараад тєрєх шиг боллоо. Магадгvй дайн дажинтай
байсаар дассан газрын ард тvмний яс маханд нь дайчин чанар, цусыг цусаар
гэсэн ухамсар суусан байдаг биз. Пакистаны Лохар хотод байдаг энэхvv
Lollywood хэмээх кино vйлдвэрт хамгийн харгис vзэгдлийг, хамгийн гашуун
атлаа хорсол, vзэн ядалтыг тусгадаг гэлтэй. Дашрамд дурдахад Hollywood
хэмээх хэн бvхний чихэнд хоногшсон алдартай кино vйлдвэрлэгчийн эхний
vсгийг сольсон Бомбейн Болливуд, Ємнєд Энэтхэгийн Толливуд, Нигерийн
Нолливуд гэхчлэн маш олон газрууд байдаг ажээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж