“Алтан намар” олон улсын хөгжмийн наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2009.11.04-нд нийтлэгдсэн

“Алтан намар” олон улсын хөгжмийн наадам эхэллээ

“Алтан намар” олон улсын хөгжмийн наадам эхэллээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадам энэ жил 27 дахь жилдээ болж байна. Тус наадам нь энэ жилээс эхлэн олон улсын хөгжмийн наадам болсон юм. 27 дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан намар” олон улсын хөгжмийн наадмын хүндэтгэлийн тоглолт өчигдөр 19:00 цагаас Үндэсний дуу, бүжгийн чуулгад боллоо. Энэ жилийн наадамд ОХУ, БНХАУ,  Халимаг, Буриадын хөгжмийн зохиолчид бүтээлээрээ оролцож байгаа аж. Тус наадамд 40 гаруй шилдэг бүтээл эгшиглэх юм байна. Энэ жил төрийн шагналт хөгжмийн зохиолч Ч.Нацагдорж, Б.Шарав, С.Соронзонболд, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, Ц.Батсүх, Ч.Сангидорж нарын шилдэг хөгжмийн зохиолчид болон гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээл оролцож байна.

Наадамд оролцох бүтээлүүдийг симфони оркестр, цөөхүүл найрал хөгжим, үндэсний найрал хөгжим, гоцлол хөгжим гэсэн дөрвөн номинацаар шалгаруулах аж. Наадам долоон хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 10-нд хаалтын тоглолтоо хийх юм. Уламжлал ёсоор наадмыг Д.Цэдэвийн шүлэг, төрийн хошой шагналт Н.Жанцанноровын хөгжим, Ардын жүжигчин Б.Зангад “Алтан намар” дуугаар нээлээ. Одоогоос 26 жилийн тэртээ Ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаа, Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа нарын санаачилгаар анхны “Алтан намар” наадам болж байжээ. Хорь гаруй жилийн турш уг наадмын өнгө төрхийг илтгэсээр ирсэн навчит билэгдлийг ардын зураач Л.Намхайцэрэн бүтээсэн юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж