Санал асуулгад оролцогсдын 80 шахам хувь нь нарийн царигийг сонгожээ
Өчигдөр буюу 10-р сарын 22-нд news.mn сайтад “Таван Толгойгоос Гашуунсухайт хүртэлхи төмөр замыг ямар царигтай барих нь эдийн засгийн ач холбогдолтой вэ?” гэсэн санал асуулга явагдсан билээ.
Санал асуулгад давхардаагүй тоогоор 20 орчим мянган хүн оролцож, өөрсдийн саналаа өгчээ.
Нийт санал асуулгад оролцогчдын 77.3 хувь нь нарийн царигтай, 22.7 хувь нь өргөн царигтай төмөр зам барих нь зөв гэж үзсэн байна.
Үнэхээр ч улс төрчид ялгаатай байр суурьтай байдаг ч төмөр замын мэргэжилтэн, судлаачдын дийлэнхи нь дээрх чиглэлд олон улсын стандартаар буюу нарийн царигтай төмөр зам барих нь зөв гэж үздэг юм.