Харах юмтай, хариад ярих юмтай нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Харах юмтай, хариад ярих юмтай нэг өдөр

Өчигдрийн твиттер жиргээ харьцангуй нам гүм байлаа. Үдээс өмнө Ерөнхий сайдын болоод яамны төрийн нарийн бичгийн оруулсан Хөшигтийн хөндийн ажлын тухай зураг нүд хужирлах зурагнуудаар тодорлоо.


Шинэ нисэх онгоцны буудлыг Мицубиши-Чиёода түншлэл 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй тухай, барилгын ажил наймдугаар сарын 1-нээс эхэлсэн тухай мэдээллийг ч өгөв. Жиргээчдээс “тэгээл төсөв нь хэтрээд мөнгө нэмж аваад эхэлдэг шvv, та нөхөд” гэх анхааруулгыг ч өгч буй харагдав. Энэ зурагтай холбоотойгоор Хөшигтийн хөндийд 700 орчим ажилчид ажиллаж байгаа зэрэг мэдээллүүд ч нэмж дуулдав.

Дараагийн ярианы сэдэв өөр нэг зураг байв. Ленины хөшөөний оронд байрлуулсан Д.Нацагдоржийн хөшөө олон хүнд шинэ, сонин харагдаж байх шиг байв.

Үдээс хойш Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн зангиагүй уулзалтын үеээр хийсэн шинэхэн мэдээллүүд жиргээчдийн компьютерийн дэлгэцэнд зочлов. Тусгай албаныханы зодооны талаар “Шууд удирдлагад нь байгаа хүн даргаа зодож болохгүй гэдэг үүднээс гар хүрсэн. Хэвлэл мэдээллээр зургаа гаргаад байгаа хүний тухайд дахин энэ байгууллагад ажиллах  боломжгүй болсон учраас  ийм үйлдэл хийсэн байх” гэсэн тайлбар. ““Жаст”-ын Ш.Батхүүгийн гарын үсэг хуурамч уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй  байна. Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн.  Д.Сугар гэдэг хүн гарын үсэг зурсан нь тогтоогдвол Д.Сугарын Цэцийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавих боломжтой” гэх мэдээллүүдийг жиргээчид онцолж байв.

Энэ өдрийн өөр нэгэн онцлох жиргээ “ИНЕГ-ын экс дарга тэрбум төгрөг гадаад руу зувчуулжээ” гэх мэдээлэл байв. Энэ тухай ньюс агентлаг гаргаж тавьсан бөгөөд тодруулбал С.Бат­мөнх нь ИНЕГ-ын дар­гаар ажиллаж байх­даа   тус бай­гуул­лагын хөрөнгөөс их хэмжээний буюу тэрбум гаруй төгрөгийг Хонконгийн нэгэн банкны дансанд шил­жүүлж, эргүүлэн өөр хүний дансаар Монгол Улс руу шилжүүлсэн болох нь  тогтоогдсон аж.

Ийнхүү харах зурагтай, хариад ярих сонин ихтэй жиргээчдийн нэгэн энгийн өдөр өнгөрлөө.

Тоймлосон: Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж