Хаан банкинд 111 сая ам.долларын хөрөнгө оруулжээ | News.MN

Хаан банкинд 111 сая ам.долларын хөрөнгө оруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Хаан банкинд 111 сая ам.долларын хөрөнгө оруулжээ

Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпораци ОУСК болон ОУСК-ийн Хөрөнгөжүүлэх сан нь Монгол Улсын хамгийн том зээлдэгч Хаан банкинд 111 сая ам.долларын хөрөнгийн санхүүжилтийг хийлээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь Хаан банкны суурь хөрөнгийг нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн эх үүсвэрийг өсгөх юм байна.

ОУСК нь 10 сая ам.долларын зээлийг олгох бол ОУСК-ийн Хөрөнгөжүүлэх сан нь ХААН банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор 40 сая ам.долларын зээлийг олгохоор болжээ.  Түүнээс гадна, ОУСК нь бусад санхүүгийн байгууллагуудаас санхүүжилтийн  эх үүсвэрүүдийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан  байна. Үүнд олон улсын Хөрөнгө оруулалтын банк нь 10 сая ам.долларын зэрэгцээ зээлийг олгох бөгөөд  31 сая ам.долларын хамтарсан зээлийг АКА Экспортын санхүүжилтийн банк, DHB Банк (Нидерланд) N.V., ING Банк N.V., Intesa Sanpaolo S.p.A., RosEvroBank JSCB, болон Сумитомо Мицуи Банкны байгууллагуудаас олгохоор боллоо. Мөн Олон Улсын Хөгжлийн OPEC сан  дахин  20 сая ам.долларын санхүүжилтийг тус банкинп олгохоор ажиллаж буй ажээ.  Энэ бүх санхүүжилтийн эх үүсвэрийг олгохоор болсон мэдээг сонсоод Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като хэлэхдээ “Бидний ОУСК-тай байгуулсан тогтвортой харилцаа цаашид үргэлжилж байгаад баяртай байгаа бөгөөд ОУСК-ийн  дэмжлэг нь бидэнд урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, сайжруулах боломжийг олгож байна” гэлээ.

Мөн үеэр Монгол Улсад суугаа ОУСК-ийн суурин төлөөлөгч Туен Нгуен “ОУСК нь Монгол Улсад урт хугацааны эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангахад туслах зорилгоор тус улсын банкны салбарт өөрийн хөрөнгө оруулалт болон дэмжлэгийг үзүүлдэг. Мөн ОУСК-ийн олгож байгаа санхүүжилт нь Монгол Улсын 2.8 сая хүн ам улс орныхоо хөгжлийн үр шимээс хүртэх боломжийг олгоход туслахаас гадна хөгжиж буй орнуудад 2030 он гэхэд хэт ядуурлыг байхгүй болгох, тэнцвэртэй баялагийг дэмжих чиглэлтэй Дэлхийн банкны давхар зорилгыг хэрэгжүүлж байна” гэлээ.  ОУСК нь 2004 онд Хаан банкны хувь эзэмшигч болсон бөгөөд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд санхүүгийн болон зөвлөх үйлчилгээг үзүүлж иржээ. Хаан банк нь Монгол Улсын нийт өрхийн 80 гаруй хувьд нь хүрч чадах сүлжээг бий болгосон, хөрөнгийн хувьд тус улс дахь хамгийн том банк  гэж ОУСК үнэлдэг ажээ.

Д.ЦЭЦЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hm 2013-10-22 94.14.153.204

Mongoliin ediin zasag tomorson sh dee… Naad mongo chini hooson torhond shulsee hayh shig l bolno… Harj l baigaarai, tun udahgui naad garuud chini dahiad sanhuujilt haigaad dabhildaad unana…

Avatar

Зочин 2013-10-22 112.72.13.142

za tagval dollariin hansh buurah ni ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж