Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Дуучин Рианна “Diamonds” аялан тоглолтынхоо хүрээнд өнгөрсөн бямба гаригт Эмиратын нийслэл Абу Даби хотод ирсэн байна. Энд Рианна тоглолтоо сонирхуулахын зэрэгцээ тэс өөр шашин, ёс заншилтай танилцаж, исламын сүмийн цогцолборыг үзэж сонирхжээ. Рианна Абу Дабийн хамгийн том исламын сүмийн цогцолборт зочлохдоо араб бүсгүйчүүдийг дуурайж, толгойгоо хар даавуугаар ороосон байсан бөгөөд хэд хэдэн зураг даруулж амжсан аж. Гэвч тэрээр холбогдох албаныхны зөвшөөрөлгүй Шейх Зайед их сүмд зургаа даруулснаас  болж исламын шашинтнуудын шүүмжлэлд өртөж, сүмээс хөөгдсөн байна.

Өмнө нь Рианна Тайландад аялан тоглолт хийх үеэрээ тус улсын хуулийг зөрчин байж нэн ховор амьтантай авахуулсан зургаа цахим ертөнцөд байршуулснаас хоёр тайланд залууг баривчлуулж байсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж