Монгол нэрний гарал
Монгол нэрнүүд эртнээсээ эзэндээ сайн сайхныг хүссэн билэг дэмбэрэл бүхий
утгатай байжээ. Хүүхдийн нэрийг ихэвчлэн эцэг, эх, гэр бүлийн ахмад хүн эсвэл
лам өгдөг. Ихэнх эцэг эхчүүд хүүдээ бат бөх, хүч чадлыг, охиндооо гоо
үзэсгэлэнг илэрхийлсэн хоёр үетэй нэр өгдөг.
Эрэгтэй нэрнүүдэд:
хатуу метал болох төмөр, ган (iron or steel), эр чадлыг илэрхийлсэн баатар,
бөх, сүх (hero, strong, axe) гэсэн үгнүүдээс бүтсэн Гансүх (steel-axe),
Батсайхан (strong-nice), Төмөрбаатар (iron-hero)
Харин эмэгтэй нэрнүүдэд:
цэцэг, сайхан өнгө, нар, сар, заримдаа Түвдээр эх гэсэн утга бүхий Маа (maa)
дагаварыг хэрэглэж Алтанцэцэг (golden-flower), Нарантуяа (sun-beam), Уранчимэг
(artistic-decoration), Сарангэрэл (moon-light), Эрдэнэтунгалаг (jewel-clear),
Цэцэгмаа (flower-mother)
Нэрийн утга учир
Зарим нэрнүүд хүйс ялгахгүй саармаг байх ба эдгээр нь Мөнх (eternal), Эрдэнэ
(jewel), Оюун (mind), Алтан (golden), Сайхан (fine), Жаргал, Баяр (happiness),
Энх (peace) зэрэг утга агуулсан байдаг.
Мөн түвд, санскрит гаралтай гаригийн нэрс (Ангараг- Mars) элбэг тохиолддог.
Өмнөх хүүхэд нь эндэж байсан гэр бүл хүүхдээ чөтгөр, муу ёрын зүйлээс
хамгаалах, тэдгээрийг төөрөлдүүлж самууруулах зорилгоор дараах нэрүүдийг өгдөг
байна.
Муунохой – Vicious Dog
Нэхийт – Sheepskin
Нэргүй – No Name
Мэдэхгүй – I Don"t Know
Хэнмэдэх – Who knows
Эсмэдэх – Not know
Хүнбиш – Not A Human Being
Хэнчбиш – Nobody
Огтбиш – Not At All
Энэбиш – Not This One
Тэрбиш – Not That One
Үүнтэй адилаар муу ёрийн сүнсийг хуурах зорилгоор жаахан хүүхдийг “хөөрхөн”
гэхийн оронд “муухай” гэж өхөөрддөг байж.
Гадаад гаралтай нэрнүүд
Ихэнх нэрнүүд Доржпалам (diamond), Очир, Базар (vajra, thunderbolt) зэрэг Түвд
ба санскрит гаралтай байхад ганц нэг Лянхуа, (lotus) гэх мэт Хятад гаралтай
байх нь бий.
Коммунизмын үеийн нэрнүүд
Коммунизмын үед Александр, Саша зэрэг Орос нэрс, холимог хэлбэр болох Иваанжав,
Ёолк (little fir tree) гэх мэт нэрийг өгч байв. Зарим улс төржсөн эцэг эхчүүд
Октябрь (October), Сэсээр (USSR) бүр заримдаа Молотов (hammer), Мэлс (Melscho),
Маркс (Marx), Энгельс (Engels), Ленин (Lenin), Сталин (Stalin), Чойбалсан
нэрийг хүүхдэдээ өгч байжээ.
Орчин үеийн нэрнүүд
Орчин үед Монголчуудын хүүхдүүддээ ихэвчлэн нэг үетэй нэр сонгох болжээ. Мөн
түвд нэр өгөх нь их багасч байна уу даа гэж ажиглагдаж байна.
Урт нэр: Лувсандэнзэнпилжинжигмэд, Мухаммедкаримбек
Орчин үеийн хамгийн урт нэр: Энхтөгөлдөрбаясгалан, Мурвындавааотгонбаатар,
Мятрашгүймонголжингоо
Хамгийн ховор сонин нэр: Цасаншуургын Шинэжил, Ёотон, Өчүүхэнтуяа, Өдөр, Орой,
Гөлчгий, Буга, Ямаа, Ботго, Галтогоо, Хөсрий.
Эх сурвалж: http://gdarambazar.blogspot.com/