Залуу урам нь хугаран яахаа мэдэхгүй тэндээс гарлаа. Халаасандаа ердөө аравхан ам.доллартой. Гэртээ харих замдаа нэг дэлгүүр ороод 10 доллароороо нэг хайрцаг улаан лооль худалдаж авав. Тэгээд айлын хаалга тогшин улаан лоолио зарж эхлэв. Тэгсэн хоёр цагийн дотор мөнгө нь хоёр дахин өссөн байлаа. Энэ байдлаар дахин хэд хэдэн удаа улаан лооль худалдаж аваад зарахад орой гэртээ 60 доллартай харьжээ. Иймэрхүү байдлаар амьдарч болох юм байна гэдгийг ойлгосон залуу өглөө эрт гэрээсээ гараад харуй бүрий болтой ажиллаж эхлэв. Өдөр бүр мөнгө нь гурав, дөрөв дахин өсдөг байлаа. Иймхүү хэсэг хугацааны дараа гар тэрэг худалдаж авав. Дараа нь түүнийгээ ачааны машин болгов. Удалгүй их хөдөлмөрлөсний эцэст тээврийн компанитай болжээ. Харин таван жилийн дараа залуугийн компани улсын хамгийн том хүнсний сүлжээ компаниудын нэг болжээ.
Одоо гэр бүлээ авч явах дайтай, ирээдүйгээ төсөөлж болохоор болжээ. Ингээд бүх зүйлээ даатгуулахаар шийдэн даатгалын компанийг сонгон очиж уулзав. Уулзалт өндөрлөж, даатгалын ажилтан даатгалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл явуулахаар болж залуугийн интернэт хаягийг асуув. Тэгээд залууд интернэт хаяг байхгүй гэдгийг сонсоод ихэд гайхан “Интернэт хаяггүй атлаа энэ их амжилтанд хүрсэн юм чинь интернэт хаягтай байсан бол ч…” гэж уулга алдав. Тэгэхэд залуу хэсэг бодсоноо, “Microsoft-ын цэвэрлэгч болох байсан юм” хэмээн хариулжээ.
Энэ өгүүллэгээс дараах дүгнэлтэнд хүрч болох юм.
· Интернэт бол амьдралыг шийдэх гол зүйл биш
· Microsoft компанийн цэвэрлэгч болохын тулд интернэт хаягтай байх хэрэгтэй
· Хичнээн интернэт хаяггүй ч амжилтанд хүрч болно
· Хэрэв та энэхүү өгүүллэгийг интернэтээр уншсан бол цэвэрлэгч болох боломж тань саятан болох боломжоос их байна.
Эх сурвалж: http://ct.blog.gogo.mn/read/entry104266