УИХ-ын гишүүн ч хариуцлагаа хүлээнэ | News.MN

УИХ-ын гишүүн ч хариуцлагаа хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн ч хариуцлагаа хүлээнэ

Х.Тэмүүжин: Хэрэг хийсэн бол УИХ-ын гишүүн байсан ч хариуцлагаа хүлээнэ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд сэтгүүлчидтэй “Зангиагүй” уулзаж, цагдаагийн байгууллагад хийгдэж байгаа шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Уг уулзалтын үеэр сэтгүүлчид хуулийн байгууллагад шалгагдаж байгаа дуулиан тарьсан том хэргүүдийн талаар Хууль зүйн сайдаас хариулт авсан юм.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой яг ямар хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна вэ? Гишүүн өөрөө болохоор ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, цагдаа намайг нэг ч удаа дуудаж асуугаагүй гэдэг?

-Хэрэгт холбогдсон хүн хэзээ ч өөрийгөө “гэм буруутай” гэж хэлдэггүй. Энэ бол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хэн ч байсан өөрийгөө “гэм буруугүй” гэж хэлэх эрхтэй. Тухайн хүн өөрөө болон түүний эхнэр, хүүхэд, аав, ээж нь ч гэсэн түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тийм л нийгэмд бид амьдарч байгаа.Тиймээс Ё.Отгонбаяр гишүүн өөрийгөө буруугүй гэсний төлөө “энэ хүн буруугүй” гэж туйлширч болохгүй. Хуулийн байгууллага хуулийн хүрээнд шалгалтаа хийж байгаа. УМБГ-ын дарга Г.Батсүхийн мэдэгдсэнээр бусдаас авлига нэхсэн  асуудал, түүний эхнэрийн данстай холбоотой асуудал шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ данстай холбоотой асуудал дээр давхар бичилтүүд байгааг, мөнгөний дүн өөрчлөгдөж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллага хэргийн талаар нэмэлт тайлбар гаргаж өгөх байх.

-Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэрэг юу болж байна вэ? Бас л адилхан зүйл ярьж байгаа шүү дээ?

-Н.Номтойбаярт хутгалуулж гэмтлээ гэсэн иргэн хуулийн байгууллагад гомдол гаргасан. Үнэн худлыг шүүх эцэслэн тогтооно. Хутгалуулсан гэх иргэн өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, өөрөө мэдүүлэг өгсөн. Харин маргааныг хэн эхлүүлснийг нягтлан  шалгах ёстой. Г.Нямдорж гэж өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүнтэй холбоотой маргаан бий. Саяхан Налайхад хүн буудуулсан хэрэг гарлаа. Үүний ард мөн л гэмт хэргийн ертөнцөд өөрийгөө “атаман” гэж үздэг байсан хүмүүсийн хүүхдүүд холбогдсон гэдэг асуудал яригдаж байна. Хууль зүйн сайдын зүгээс өмнө нь олон удаа гэмт хэрэгт холбогдсон, олон жил хоригдоод суллагдсан этгээдүүд  хуулийн байгууллагын хараа хяналтад байна уу гэх асуултыг тавьсан. Гурван хүн тодорхой хэргүүдээр шалгагдаж байгаа юм билээ. УИХ-ын гишүүн байх эсэх нь хамаагүй хэрэг үйлдсэн бол хариуцлагаа хүлээнэ. Хуулийн хугацаандаа энэ хэргийг шалгаад тогтоох  байх.

-Саяхан тусгайгийн  хоёр алба хаагч нэгнийхээ биед халдсан асуудал  олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Чухам ямар асуудал болсон юм бэ?

-Болсон үйл явдал хэвлэлээр гарч байгаа шиг биш. Цагдаагийн тусгай бүлэгт олон жил ажилласан, 2005 онд тодорхой шалтгааны улмаас халагдаад, энэ хавар  буцаж ажилдаа орсон хүн байсан. Халагдчихаад ямар шугамаар буцаж ажилдаа орсныг тодруулахад танил талаа ашигласан асуудал   гарсан. Тэр хүн тусгайд байсан , ах хүн гэдэг байдлаар удирдлагадаа хандсанаас асуудал үүссэн юм билээ. Ажлын  байранд байсангүй гэж шаардлага тавьсны төлөө даргынхаа нүд рүү цохисон гэж байгаа. Үүнийг нь дэд дарга нь хараад бас хариу цохичихсон. Нэг ёсондоо шууд удирдлагад нь байгаа хүн даргаа зодож болохгүй гэдэг үүднээс гар хүрсэн гэдэг. Тусгай  үүрэг гүйцэтгэдэг хүмүүс зургаа олон нийтэд цацаж болдоггүй учраас шаардлага  тавьсныхаа төлөө цохиулсан хүн нь олон нийтэд ил гарч чадахгүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдсон. Харин хэвлэл мэдээллээр зургаа гаргаад байгаа хүний тухайд дахин энэ байгууллагад ажиллах  боломжгүй болсон учраас  ийм үйлдэл хийсэн байх. Нөхцөл байдал ийм. Дотоод хяналтаараа асуудлыг шалгаж байна. Зэвсэгтэй харьцдаг, маш чухал тусгай албанд ийм хэмжээний увайгүй байна гэдэг харамсалтай. Энэ салбарын сайдын хувьд асуудал гаргасан хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Хэвлэлээр сенсааци тариад  байгаа нөхөр энэ албанаас зайлах нь тодорхой. Зодуулсан гэдэг гомдлыг хуулийн байгууллага шалгаад шийдвэрлэнэ. Бас  шаардлага тавьсан албан тушаалтны биед халдсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсээд явна.

-Цагдаагийн офицер галт зэвсэг агсаж дээрэм хийсэн хэрэг ч бас гарсан шүү дээ?

-Тэр бол цэвэр гэмт хэрэг. Тухайн хүний хувьд гурван үе дамжсан цагдаагийн гэр бүлээс гаралтай алба хаагч юм билээ. Энэ явдал манай сургалтын технологи, дотоод хяналт болохгүй байгааг харуулж байна. Цагдаагийн алба хаагч иргэнд халдсан бол ямар ч өршөөл байхгүй. Харин дотроо нэг нэгийгээ зодсон тохиолдолд нухацтай авч үзэх хэрэгтэй. Шууд удирлагад нь байдаг хүндээ шаардлага тавихаар орой нь согтуу ирээд “Хурандаад заадаг хэн бэ” гээд зодсон өөр жишээ ч бий. Ийм байж болохгүй.

-ЦЕГ-ын Санхүү ар талын газрын даргаар ажиллаж байсан хоёр хурандаа төсвөөс гадуур данс үүсгэж, их хэмжээний мөнгө завшсан асуудал шалгагдаж байгаа. ЦЕГ гэх энэ нүсэр бүтэцтэй байгууллагад энэ мэт  хууль бус үйлдэл цаашид  үргэлжилсээр байх вий гэдэг болгоомжлол байна?

-Энэ асуудал ганц Санхүү ар талын газрын дарга, нягтлан хоёртой холбоотой юм биш л дээ. Төсвийн ерөнхийлөн захирагчтай холбогдох ёстой. 2002 оноос хойш бүх төрийн байгууллагын төсвөөс гадуурх дансыг хаасан  байхад яагаад цагдаад ийм данс үлдчихэв гэдэг ноцтой асуудал. Хувь хүмүүсийн буруу гэхээс илүү тогтолцооны буруу. Цагдаагийн  байгууллага гэдэг улс дотор улс болсны  гай. Энэ тогтолцоог шинэчлэхгүй бол дахиад жилийн дараа Б.Билэгт гэдэг хүн ч ийм алдаа хийчихсэн явахыг үгүйсгэхгүй.

-Эрүүдэн шүүх сандалтай холбоотойгоор ЦЕГ-ын дэд даргад хариуцлага тооцсон. Гэтэл тэр хүн эргээд үндэслэлгүй ажлаас халсан асуудлаар шүүхэд хандсан гэсэн. Яагаад гарын үсэг зурсан ерөнхий газрын даргатай биш, дэд даргатай нь хариуцлага тооцсон юм бэ?

-Ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээрээ мөрдөн байцаалтад ийм сандал хэрэглэх эсэхийг шийдэх эрх мэдэл нь тэргүүн дэд даргад байдаг. Өөрөөр хэлбэл надтай зурсан гэрээнд зааснаар, ажлын  байрны тодорхойлолт дээрээ чиглэл нь ийм байгаа. Би өөрөө тэр хүнийг томилдог. Үүргээ биелүүлээгүй учраас  хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлсөн. Анх гарын үсэг зурж, тушаал гаргасан хүн гэвэл Ц.Сандаг-Очир. Тэр хүн ажлаа өгөөд явсан учраас би тэр хүнтэй хариуцлага тооцож чадахгүй.

-Хятадад хар тамхины хэрэгт холбогдсон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Баясгалангийн хүүг эх орондоо ялтан шилжүүлэх гэрээгээр  шилжүүлэх болсон гэдэг үнэн үү?

-Х.Баясгалангийн хүү гэдгээрээ биш болов уу. Хятадад гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа иргэдээ эх оронд нь авчирах талаар яригдаж байгаа асуудал  бий. Тухайн ял эдэлж буй иргэд өөрсдөө хүсэлт гаргадаг. Хэний хүүхэд  байх нь хамаарахгүйгээр хүсэлт гаргасан бол хуулийн байгууллага боломжтой хэмжээнд ажиллах үүрэгтэй. Энэ хэрэг зөвхөн манай улсын шийдэх хэрэг биш, хоёр улсын хоорондын хэрэг учраас бид эхнээсээ асуудлаа тавиад явж байгаа. Хар тамхины хэргээр Хятад улсад баривчлагдсан, шалгагдаж байгаа олон хүний хэргийг шилжүүлэн авах асуудлыг бид шат дараатай тавиад явж байгаа.
 
-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг юу болж байна вэ. Өөрөө хэргээ хүлээсэн гэдэг мэдээлэл бий?

-Өөрөө хэргээ хүлээх нь нэг асуудал. Үүний цаана Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү  “Би  хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэж хэлдэг. Хуурамчаар үйлдсэн гээд явчихаар гарын үсэг зурсан гэж байгаа “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Иймэрхүү хэргээс болж Монгол Улс  зургаан арбитрт дуудагдаад явж байна. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэг дээр тусдаа ажлын хэсэг байгуулагдсан. Төрийн өмчийн хорооны түвшинд байгуулсан ажлын хэсэг бол бидний эрх  хэмжээ хүрэхгүй юм байна гэдгээ хэлсэн. Тиймээс дахиад өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулах асуудал яригдана. Одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй  байна.

-ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар энэ мэт олон хэрэгт холбоотой гэж ярих юм. Тэр хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахиж тавих боломж бий юу?

-Үндсэн хууль, Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг Цэцийн шийдвэргүйгээр шалгаж болохгүй гээд заачихсан. Тэгэхээр Цэцийн есөн гишүүн хуралдаад, шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ. Прокурор Цэцэд хоёр ч удаа хандсан боловч хүлээж аваагүй. Хэрэв Ш.Батхүүтэй холбоотой хэрэгт гарын үсэг хуурамч эсэх нь тодорхой болбол, хэрвээ үүнд Д.Сугар гэдэг хүн гарын үсэг зурсан нь тогтоогдвол Д.Сугарын Цэцийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавих боломжтой.

-Хангалттай үндэслэл байхад Цэц зориуд хаацайлж байна гэж  ойлгож болох уу? Эсвэл цагдаагийн байгууллага хангалттай нотлох баримтгүйгээр асуудал тавиад яваад байгаа юм уу? Аль талдаа байна вэ?

-Цэцийн өмнөөс би ярих эрхгүй. Тэдний дотроо шийдэх асуудал. Гэхдээ үүнээс болж хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг хэлж чадна.

-Г.Буяндоржтой холбоотой олон хэрэг шалгагдаж  байгаа гэдэг. Гэтэл нөгөө талаас ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь хууль бусаар барьж хорилоо гэдэг зүйл яриад  байгаа?

-Хэд хэдэн хэрэгт шалгагдаад явж байна. Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн. Тиймээс хуулийн  байгууллагаас дуудсан цагт ирэхгүй, оргон  зайлсан гэдэг үндэслэлээр цагдан хорьсон.

С.ОТГОНСҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chadahgui 2013-10-22 203.91.119.18

saihan shaahiimdaa… ingedeg bol sain l bn. daanch chadahgui l dee

Avatar

d 2013-10-22 202.179.20.177

Unen UU Soninii talk show yum shig sanagdlaa

Avatar

Зочин 2013-10-22 182.160.6.3

Ene Sugar gegchiig haatsailj baigaa P.Ochirbat chine Otgonbayriin Erdenetiin hulgain mungunuus 10 say dollar avch baisan buzar hahuulich odoo bas nugel n hanahgui bas neg hahuulichiig Undsen Huuliin tsets gegchid haatsailaad yostoi buzar jigshuurtei komunist shuu.

Avatar

Baidal hund baigaa yum bnaa 2013-10-22 103.26.194.89

hunderch Khuuli zuin yaamniii achaal***** ikh bolson baigaag Tur zasgaas anhaarah tsag boljdee.

Avatar

Eruugiin nuhtsel hunderchee 2013-10-22 103.26.194.64

ba hshdag humuus ch gemt hereg hiih boljee. Huuli zuin yamnii achaal***** asar ikh baigaag Tur zasgaas anhaarah tsag boljee.

Avatar

Зочин 2013-10-22 203.91.119.102

Зүгээр л сайхан ярьдаг нөхөр. Хуулийн байгууллагыэ ажлын үр дүн ерөөс алга. Хааяа нэг сайхан хошгируулж ярилцлага л өгөх юм. Харин Женко энэ тэр бол тоохгүй

Avatar

Зочин 2013-10-22 103.26.194.20

Temuujin jinhene huulich hun iim baihiig uneheer haruulj bna

Avatar

zochin 2013-10-22 202.131.233.59

sain bna demjij bn. ajildaa uneheer setgeleesee handdag gesen . hamgiin ehend ajildaa irj suuld ni buudag . deer helsen negnii adilaar ymar azaar Temuujin huuli zuin said bolwoo ene tsevuun tsagt. sain bn goe bn bayartai bn.

Avatar

hubilai 2013-10-22 220.72.7.131

Nuguu hurungulug hurandaa nar ergeed ajildaa orohoor bolson gesen arai ch dee said ta ene asuudal deer anhaaraarai uneheer hereg zarj bayajdag humuus shuu dee. Ter murdund baisan zaluu mash ih bayajsan daa. Mongolchuud medne dee.

Avatar

Зочин 2013-10-22 82.230.165.24

Энэ их идээндээ баригдсан системд ийм хүчтэй тод гэрэл тусгаж байгаа нь яах аргагүй сайн үйлдэл. Сайн зүйл бүхэн сайныг дагуулдаг. Улс оронд маань мөнгөний шүтлэгийг халж цэнэ, жинхэнэ бодит чиглэлүүдийг бий болгож байгааг харахад их сайхан байна шүү.

Avatar

Зочин 2013-10-22 103.26.194.48

hen negen sain doligonovol jishee n sergelen gegch joloonii unemleh hevleh kamer niiluulj boloh nee

Avatar

Zochin 2013-10-22 202.70.46.201

Ariunaa udaxgvi Noxor maani xoxirogch geed uilj duulsan vriltslaga ogbol ch gaixax zvil ogt alga shib Xoxirogch bolson bgaa ni ogt gaixax zvilgvi vm shibdee Za za oilgomjtoi Ariunaa ch ix gvij Dee

Avatar

Zochin 2013-10-22 202.70.46.201

Ariunaa udaxgvi Noxor maani xoxirogch geed uilj duulsan vriltslaga ogbol ch gaixax zvil ogt alga shib Xoxirogch bolson bgaa ni ogt gaixax zvilgvi vm shibdee Za za oilgomjtoi Ariunaa ch ix gvij Dee

Avatar

Zochin 2013-10-22 202.70.46.201

Ariunaa udaxgvi Noxor maani xoxirogch geed uilj duulsan vriltslaga ogbol ch gaixax zvil ogt alga shib Xoxirogch bolson bgaa ni ogt gaixax zvilgvi vm shibdee Za za oilgomjtoi Ariunaa ch ix gvij Dee

Avatar

сусэгтэн 2013-10-22 103.26.194.186

Тэмуужин сайдадаа ажлын амжилт хусье. ЗГ-ийн сайд нарыг нэг нэгээр нь яг Тэмуужин сайдаас асууж мэдээлэл олж авч байгаа шиг шууд ярилцлагыг долоо хоног бур зохион байгуулж баймаар юм. Тэмуужин сайдаас бусад нь асуултанд хариулах гэж их фаактлан даа. Их ч ярианд орох байх даа. Товарищуудыг ганцааранг нь оролцуулах хэрэгтэй. Ийм шууд нэвтруулэг ойрын уед гарах болтугай гэж залбирнам. ум амгалан болтугай

Avatar

Зочин 2013-10-22 103.26.194.17

said zadgai yarij bolohgui shuu tegeed yahaaraa ch hereg buriig medeed bdag yum bol nuuts ene ter saidad uilchlehgui yu tee

Avatar

Зочин 2013-10-22 84.98.186.86

nuuzlah zuilee nuuzlana chamaas iluu ajlaa meddeg bolood hiij bga bailgui.Uur uls ornuudad ch gesen hergiin talaar 1 ikh delgerengui bish ch gesen medeeleldeg yumna lee. Yun surtei yum.

Avatar

Зочин 2013-10-22 202.21.108.197

Temuujin yag tsagdaagiin darga shig. Harin bilegt ni said yum bolov uu

Avatar

shidver 2013-10-22 134.76.162.165

yvaj yvaj yuu ch shiidej chadahgui baahan yas tsugluulchaad daahgui baigaa nohoi shig yum bish uu

Avatar

irgen 2013-10-22 202.179.11.34

temuujin saidaa ehleed Bayartsogtiin asuudalaa shiideed daraa ni yarij boloh uu adilhan har hereenuud baij bie bienee gaihaad bha yum aa ene Ardiin nam, ardchilsan nam,mahn-n huhuduud

Avatar

ДОВДОН 2013-10-22 103.26.194.89

ТЭМҮҮЖИН аргагүй л нэрэндээ зохижээ…Нийгмийн захиалгаар цагаа олж гарч ирсэн САЙД гэхээс яахав…Улам их амжилт хүсье…. Харин маш болгоомжтой байгаарай….Улайрсан авилгач хулгайч луйварчид яахаас ч сийхгүй байж мэднэ шүү….

Avatar

bogiii 2013-10-22 202.179.7.122

Тэмүүжин news.mn хоёр ч Отгонбаярыг гэмт хэрэгтэн болгож харагуулах гэж зовж байх шивдээ

Avatar

Зочин 2013-10-22 202.170.68.19

otgonbayaraa bitgii medee uimuuleed bay.

Avatar

UIH 2013-10-22 76.106.110.139

Тэмүүжин сайн ажиллаж чадахгүй байгаа. Их хурлын гишүүн байсан Дондог гэдэг луйварчныг 1 сая долларын хэргийг 3 жил боллоо, шийдэж чадахгүй байгаа гэсэн.Номтойбаяр, Отгонбаяр, Баярцогт-ийн хэргийг сунжруулж байгаад мартуулах биздээ.

Avatar

Зочин 2013-10-22 182.160.11.33

Ene Sugar gegchiig haatsailj baigaa P.Ochirbat chine Otgonbayriin Erdenetiin hulgain mungunuus 10 say dollar avch baisan buzar hahuulich odoo bas gemt nugel n hanahgui bas neg hahuulichiig Undsen Huuliin tsets gegchid haatsailaad yostoi buzar jigshuurtei ***** shuu.

Avatar

Зочин 2013-10-22 202.179.10.94

ЭНЭ ХҮН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ ОЛОН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ БАЙНА

Avatar

Зочин 2013-10-22 182.160.11.33

Равдан гуай одоо унт.

Avatar

иргэд 2013-10-22 202.179.10.150

Монголчуудын заяа буян их юм болохоор АН төр засгийн эрхэнд гарч Тэмүүжин ХЗ-н сайд болж их чухал асуудлууд шийдэгдэж байна,ядаж 4 жилийн өмнө МАН унасан бол улам их зүйл шийдэгдсэн байх учиртай,хэрэв МАН эрх мэдэлд хүрвэл энэ бүх ололт байхгүй болно тийм учраас энэ гай тарьсан намыг хэзээд ч эрх мэдэлд хүргэж болохгүй,үүнийг монголчууд яс махандаа ортол ойлгоо биздээ

Avatar

иргэд 2013-10-22 202.179.10.150

Монголчуудын заяа буян их юм болохоор АН төр засгийн эрхэнд гарч Тэмүүжин ХЗ-н сайд болж их чухал асуудлууд шийдэгдэж байна,ядаж 4 жилийн өмнө МАН унасан бол улам их зүйл шийдэгдсэн байх учиртай,хэрэв МАН эрх мэдэлд хүрвэл энэ бүх ололт байхгүй болно тийм учраас энэ гай тарьсан намыг хэзээд ч эрх мэдэлд хүргэж болохгүй,үүнийг монголчууд яс махандаа ортол ойлгоо биздээ

Avatar

zuvlumj ba tusha***** 2013-10-22 103.26.194.60

buh ueiin 76 nuudiig bugdiig , eronhiilugch nariig , eronhii said nariig , buh said ded said nariig , er ni udirdah buh ajiltnuudiig SHALGAH HEREGTEI, CHI TEGJ BAIJ L HULEEN ZUVSHUUROGDONO SHUU PATSAANAA es tegvees chamaig ATG-t ugnu shuu hamaa

Avatar

pkxny 2013-10-22 202.179.10.150

Тэмүүжинд юм заадаг том гарууд байх юм,харин юм захих хүмүүс олон байж болох,шудрага ажиллаарай,цагдааг цагдаа биш болгосон намынханд үнэхээр дургуй хүрдэг,МАХН-МАН-ынханы хаяагаа манаж үндсэн хуулийн гол заалтыг зөрчиж өөрсддөө зориулан хуулинд оруулсан нэмэлт зарим тэнэг заалтуудыг,тэр дордохын долоон заалтыг хүчингүй болгоочээ.

Avatar

pkxny 2013-10-22 202.179.10.150

Тэмүүжинд юм заадаг том гарууд байх юм,харин юм захих хүмүүс олон байж болох,шудрага ажиллаарай,цагдааг цагдаа биш болгосон намынханд үнэхээр дургуй хүрдэг,МАХН-МАН-ынханы хаяагаа манаж үндсэн хуулийн гол заалтыг зөрчиж өөрсддөө зориулан хуулинд оруулсан нэмэлт зарим тэнэг заалтуудыг,тэр дордохын долоон заалтыг хүчингүй болгоочээ.

Avatar

Энэ болдоггүй нөхөр шүү дээ өөрөө 2013-10-22 203.194.115.245

Халааснаасаа хогон дээрээс түүсэн хонгио гаргаж ирээд л би тэнд байсан, харж байсан гэрч нь гээд байсан хөөрхий дөө хар залуугаараа гүтгэхийн дон шүглэх гэж.Сайн ажиллаж байгаа бол, ажиллах гэж байгаа бол БХ-ын сайд Бат-Эрдэнэ олон арван тэрбум төгрөгний татварын асуудал, Богд хааны орчмын газрыг луйвардсан Батхүүгийн асуудал гээд олон зүйлийг ил тод болгох хэрэгтэй

Avatar

irgen 2013-10-22 103.26.194.21

saidaa avilgichid zovhon MAN-d baigaa bish shuu. AN-d bas baigaa shuu. ard tumen Bayartsogtiig yaj shiidehiig harj baigaa shuu.

Avatar

Зочин 2013-10-22 180.235.165.155

Тэмүүжинг бүх насаар нь хууль зүйн сайдаар ажиллуулъяаа. Хүмүүсээ дэмжээрэй.

Avatar

Зочин 2013-10-22 182.160.11.33

Otgonbayr Bayrtsogt nariig shorond hiihgui bol ard tumen bosch luivarchidiin uur uurhai bolson Zaisangiig n gazriin hursnuus archih heregtei. Tegeed luivarchid uls turchid hahuuliinhaa munguur tansag baishingaa barig.

Avatar

Зочин 2013-10-22 182.160.11.33

Otgonbayr Bayrtsogt nariig shorond hiihgui bol ard tumen bosch luivarchidiin uur uurhai bolson Zaisangiig n gazriin hursnuus archih heregtei. Tegeed luivarchid uls turchid hahuuliinhaa munguur tansag baishingaa barig.

Avatar

Zochin 2013-10-22 103.26.194.136

Temuujing demjij bnaa, odoo ooriinhoo namd baigaa hulgaichidiig shakgah l uldleedee. MIAT heregt holbootoi Jenko,tomor zamiin nereer ulsiin 59 terbum togrog salhind hiisgesniih ni toloo shalgah heregtei,oor busad tumen asuudal ene hund bna daa

Avatar

Жирийн Иргэд 2013-10-22 182.160.9.52

Тэмүүжинг хатуу дэмжиж байна…Авилгач хулгайч нар Тэмүүжинд заналхийлвэл бид зохицуулах болно шүү….

Avatar

Зочин 2013-10-22 182.160.37.25

Huuli Zuin Saidaa bid demjine ee!!!

Avatar

Зочин 2013-10-22 182.160.5.93

Medeej. Emnelegiin bairnii deeremchin chi ch hariutslaga hyleeh yostoi

Avatar

хэ хэ 2013-10-22 202.21.124.1

(103.26.194.*) энэ хүн одоо нэг бол магтаад нэг муулаад ерөөсөө ойлгосонгүй хэ хэ IP хаяг гэж мэддэггүй хүн бололтой…

Avatar

IP 2013-10-22 203.194.115.85

Neg IP-tei baiguullagiin suljeegeer khumuus bichikheer neg khun met kharagdana l daa kkk.

Avatar

Зочин 2013-10-22 103.11.194.78

Heterhii ih uls turjij bainadaa. Ene buruu shuu Temuujeen. AH MAH ali alind ni ulsiin mungu idsen uusan uchnuun asuudal baigaa shuu. Odoo ta MAH-iig sain shalgaad av. 2016 ond MAH ni AH-iig mash sain shalgah bh, Ingeed mongol uls tsevershinedee

Avatar

Зочин 2013-10-22 124.158.124.156

Шударга ажиллаарай Тэмүүжин сайдаа. Нийгмийн ганц шалгуур энэ шүү.

Avatar

Зочин 2013-10-22 182.160.7.115

ХЭРВЭЭГ ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН БОЛ ТЭМҮЖИНГ БАС ШАЛГАХ ЦАГ ИРЖ БОЛНО. ЭНЭ ХҮН БАЙНГА ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУТАЙ НЬ НОТЛОГДООГҮЙ БАЙХАД ӨӨРӨӨ ИХ МЭДЭМХИЙРЭХ ЮМ

Avatar

Зочин 2013-10-22 203.160.54.114

Харин ч ярих хэмжээндээ ярьж байна.

Avatar

irgen 2013-10-22 202.170.80.26

Neeree martsanaas nuuts amragaa Huuli zuin undesnii hureelengiin zahirlaar yagaad tavisan talaar asuuj bolsongui uy, kkk

Avatar

ТЭМҮҮЖИН , ДОРЛИГЖАВ , БИЛЭГТ НАРТ 2013-10-22 103.26.194.118

ЭНЭ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ГЭСЭН ШОШГО ЗҮҮСЭН , ЗӨВХӨН МОНГОЛДОО САНААТАЙГААР ДАВАРЧ БУСДЫН ЭРХ , ЭРХ ЧӨЛӨӨНД ДУРААРАА ХАЛДДАГ , НЭР БҮХИЙ ХЭДЭН НОВШНУУД АХИАД ТОЛГОЙГОО ӨНДИЙЛГӨЖ БУСДАД ЗАНАЛХИЙЛЖ , РЕКЕТЛЭЖ АМЬДРАХ БОЛЛОО .ТА БҮХЭН ЭД НАРЫН ХАНДЫГ ХАГА ДАРАН , МОНГОЛД ХУУЛЬ БАЙДАГ , ХЭРЭГЖДЭГ ГЭДГИЙГ ХАРУУЛАН , БАЙХ ЁСТОЙ ГАЗАР НЬ БАЙЛГАХАД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА УУ . ОДОО БҮҮР ДАВРААД ХААНА Ч ХАМААГҮЙ , БИ ТЭР ХОЧИТ , ТЭРНИЙ ТЭР БАЙНА ГЭЖ ЧАРЛАЦГААДАГ БОЛЖ . БАС ЭНЭ МОНГОЛД ОГТ БАЙХГҮЙ БЕЙСБОЛЫН ЦОХИУРААР ХҮНИЙГ УЛААН НЯЛГА БОЛТОЛ НЬ ЗОДОЖ , ЦУС НӨЖТӨЙ НЬ ХОЛЬСОН ,БУУДАЛЦСАН КЛИП , КИНО ХИЙН ЦАЦААД БАЙГАА УРЛАГИЙН НЭР БАРЬСАН ГЭМТ ХЭРГИЙН ӨДӨӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦВОЛ САЙНСАН.

Avatar

Зочин 2013-10-22 182.160.0.230

Тэмуужин ч унэхээр мундаг юм даа

Avatar

temuujin hurdan ***** 2013-10-22 103.26.194.79

*****

Avatar

Temuujind 2013-10-22 103.26.194.19

"…2005 ond todorxoigui shaltgaani ulmaas tsagdaagaas garsan hun ergej yaaj tsagdaad orsong n sudalhad…, tusagai uureg guitsetgedeg xumuus zurgaa il tavij boldoggui, negent il bolson xuniig zailuulna " ch gex shig Temuujin odoo xeniig xuurax geed bga yum.
1. tusgaigiixan chini zugeer l tsagdaagiin bguullagin tuxai huulid zaasan chig uureg guitsetgedeg tsagdaa boloxoos bish tagnuulin bguullagin tuhai huulid zaasan tusgai albani guitsetgex ajiltan bish uchraas zurag hurguu olond taraana uu yaana xend ch xamaagui.
2.ergej tsagdaad orsong n bolohoor sudalchaad yamar shaltgaanaar garsang n sudlaagui bna geheer shudarga bus sanagdahgui bna uu? tegeed ch zurchil gargaj halagdaagui bol tsagdaad hed orj hed garsan ch bolno. ( unen chanartaa huurhii tsusni hort havdartai ohinoo ANU yavj emchluuleh gej ajlaasaa garsan sain etseg shvv)
TEMUUJEEN huulich hun shig l bgarai.

Avatar

ju 2013-10-22 202.179.20.167

sain ajillaj buid bayar hurgey. Shuuhiin ajliig ers saijruulahiig husye. shuuch najiig dahin shalgaruulmaar daina.Amjilt , amjilt

Avatar

Зочин 2013-10-22 218.103.114.183

За даа сэтгэлийн хөөрлөөр ч байж болдоггүй юм даа цаг хугацаа бүхний шалгуур даа.харж л байя.Үнэхээр шудрага монгол төрд хэрэгтэй хүн мөн үү?цаг хугацаа л харуулна даа Сайд хүн хэргийн нарийн ширийнийг ч мөн их ярих юм даа өөрт нь сонирхолтой байдаг учраас асуудаг байх.цагдаагийн доод хүмүүс нь энэ сул талыг нь олж хараад хэргийн талаар сонирхолтой байдлаар ярьж толгойг нь эргүүлдэг биз хэ хэ хэ.хэтэрхий их пиар хийх юмдаа бараг тэмүүжин байхгүй бол Монгол сөнөх байх ч гэх шиг…..

Avatar

иргэн 2013-10-22 202.21.112.2

Тэмүүжинг бүх насаар нь Хууль зүйн сайдаар томилмоор байна. Тэр Монголын төрд% монголын ард түмэнд хэрэгтэй… Зөв бодолтой, шударга сайн залуу.

Avatar

Зочин 2013-10-22 202.126.89.251

сайн ажиллаарай. Зоригтой, шийдэмгий ажиллаарай. ямар ч байсан дэмжлэг бол иргэдийн дунд нэлээн байгаа шүү

Avatar

za za 2013-10-22 103.26.194.169

ue ueiin huuli zuin said tsagdaagiin darga nart itgehgui eeeeeeeeeee BOYOVIK CH GEH SHIG BILEGT er ni hen be CHI CH GESEN TEMBUULEN GUAI

Avatar

bolg 2013-10-22 103.26.194.158

enhbayriig barih geed naad nusgai tasgiihan chn huguu chiree biz dee.odoo l neg uhamsarlav uu.

Avatar

Zochin 2013-10-22 103.26.194.69

Bolj baina saidaa

Avatar

xaxa 2013-10-22 103.26.194.120

tusgaiagiin ajiltnaa zodson dargig bol shuud l umuursun neg talig barisan medegdel xiij bna shdee. TEMUUJEEN SHUDARGA L BGAARAI.

Avatar

amjilt!! 2013-10-22 103.26.194.91

ene hun bidend negiig duulgana shuu!

Avatar

Зочин 2013-10-22 202.21.124.1

temvvjin caidad itgej bna

Avatar

Хувийн мөрдөгч 2013-10-22 203.160.48.50

Сайд Тэмүүжин бол ёстой хуулиа мэддэг, зөв шийдвэрлэг, нухацтай ханддаг байдал нь бидэнд их таалагдлаа. Монгрол улсад Тэмүүжин шиг хүмүүс байгаасай гэж мөрөөдөж байна. Тэмүүжинд ажлын өндөр амжилт гаргахыг хүсье.

Avatar

Зочин 2013-10-22 202.5.198.161

Шударга ажиллаасай.Сонгогчдын итгэлийг битгий хєсєрдїїлээсэй гэж хїсэх юм.

Avatar

Зочин 2013-10-22 202.170.67.19

ТА НАР НЭГ ХҮН ШИГ ШУДАРГА АЖИЛЛААЧЭЭ. ХЭРЭВ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЭНЭ УЛС СҮЙРЛЭЭ. ЭНЭ УЛС СҮЙРВЭЛ ТА НАР АМЬД ЯВАХ ЭРХГҮЙ БОЛНО ШҮҮ

Avatar

Зочин 2013-10-22 182.160.37.25

MAN – zohioson gatsaa gai bolood bn!!! MAN zohioson huuli gai bolj bn!!! Jishee ni undsen huuliin tsets. Ted UIH-n gishuun uu??? Tedniig ard tumen songoogui shu dee. Zugeer l tomilogdson nohoduud!!!

Avatar

Зочин 2013-10-22 202.131.231.242

Тэмүүжин Монгол улсын хууль зүйн сайд болсон нь Монголчууд бидэнд их хэрэгтэй зөв хүнээ таьсан нүдээ олсон томилгоо шүү Дараа нь сонгогдсон ЗГ ямар ч тохиолдолд Тэмүүжинг хууль зүйн сайдаар дахин томилж үлдсэн ажлыг нь гүйцэт хийлгэх хэрэгтэй Бахархаж байна АМЖИЛТ

Avatar

Зочин 2013-10-22 202.179.20.167

Sain bna, shudarga ajillaj bgaad talarhaj bna, Ajliin amjilt.

Avatar

Зочин 2013-10-22 103.26.194.11

Амжилт хvсье

Avatar

irgen 2013-10-22 103.26.194.102

toch bogood todorhoi huulich hunii hariult ogson baina. shudraga baidlaa ***** aldaarai saidaa.

Avatar

Зочин 2013-10-22 202.72.245.252

Шударга ажиллаасай.Сонгогчдын итгэлийг битгий хєсєрдїїлээсэй гэж хїсэх юм.

Avatar

Зочин 2013-10-22 103.11.194.78

Heterhii ih uls turjij bainadaa. Ene buruu shuu Temuujeen. AH MAH ali alind ni ulsiin mungu idsen uusan uchnuun asuudal baigaa shuu. Odoo ta MAH-iig sain shalgaad av. 2016 ond MAH ni AH-iig mash sain shalgah bh, Ingeed mongol uls tsevershinedee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж