Гомдол шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулна гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Гомдол шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулна гэв

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын даргад өргөн барилаа.  Уг хуулийн төсөлд төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын хугацааг богиносгож 30 хоног гэснийг ажлын 14 хоног, 90 хоног гэснийг ажлын 45 хоног болгохоор оруулсан бөгөөд уг хугацаанд багтаж хариу өгөөгүй бол өргөдөл, гомдол гаргагчид ашигтайгаар шийдсэн гэж үзэн эрхээ баталгаажуулахаар дээд шатны албан тушаалтанд хандах эрхийг зааж өгсөн байна.  Мөн өргөдөл, гомдлын хариуг заавал бичгээр өгөх бөгөөд өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн явц байдалтай тогтмол танилцах боломжийг цахим хуудсаараа дамжуулан өргөдөл, гомдол гаргагчид бүрдүүлж өгөх  зохицуулалт оруулсан аж.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж