УИХ-ын Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хороо өнөөдөр /2013-10-22/ үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013
оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй
асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт, санал
гараагүй тул хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Төсвийн байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.