Цасан шуурга шуурахыг анхааруулж байна | News.MN

Цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Малчид, ард иргэдийн анхаарал

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2013 оны 10 дугаар сарын 22-ны 20 цагаас 10 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орно. Өдөртөө бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, салхи хойноос секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 5-10 градус, нутгийн зүүн хэсгээр 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орно. Өдөртөө бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орно, өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

2013 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дүгаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд Халх голын саваар, 25, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 26, 27-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 хүйтнээс 4 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж