МАН-ын Удирдах зөвлөл хуралдана | News.MN

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН Удирдах зөвлөлийн хуралдаан зарлажээ. Уг хурал 15.00 цагт зарлагдсан бөгөөд хараахан эхлээгүй байгаа юм.  Түүгээр ирэх ирэх ням гаригт товлогдсон Их хуралтай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах хүрээнд асуудал хэлэлцэгдэнэ гэх мэдээлэл байна. Гэхдээ тус нам дотор уур амьсгал ширүүсч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын даргад нэр дэвшинэ хэмээн тоглолт эхлүүлсэн тухай мэдээлэл байна.  Тэрээр МАН-ын даргад нэр нь яригдах болсон УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар руу ноцох болжээ.  Түүний энэ үйлдлийг намын гишүүд дунд нь буруутгагсад цөөнгүй байна. Мөн намын даргад нэр дэвших гэж Ж.Энхбаяр гэнэт мэдэгсэн нь  Зүүний хүчний холбооны тэргүүн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн өгсөн даалгаврын дагуу хийгдэж буй тоглолт хэмээн намынхан нь хардаж  байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2013-10-22 103.9.89.202

Н.Энхболд нь нэр цэвэр, төлөв даруу ёстой л залуучуудад үлгэр дуйраал***** болхоор хүндээ. Энэ залуучуудыг жаахан чиглүүлээд өгвөл бүгд л өндөр боловсролтой, ёс суртахуунтай хүмүүс дээ.

Avatar

Зочин 2013-10-22 182.160.5.93

Hulsnii bicheechid zailaa

Avatar

Ангараг 2013-10-22 203.160.48.50

Төрийн өмчийг идэж сурсан Ж.Энхбаячр намын дарга болбол ёстой намынхаа хөрөнгийг юман чинээ бодохгүй идэж л таараа. Аавынхаа нэрийн буянгаар тэр Ж.Энхбаяр УИХ-д нэр дэвшээ биз дээ. Тэр худлаа ярихдаа ч гэсэн, хүн хуурч л чадна. тэр мэдэмхийдэг хүнээр дарга болгоно гэвэл МАН ёстой сөнөлөө гэсэн үгээ.

Avatar

Хувийн мөрдөгч 2013-10-22 203.160.48.50

Бид чинь тэр Ж.Энхбаярын талаар нэлээд мэдээлэл авсан . Тэр намын даргад тохирох хүн биш үү дээ. МАН-ынхан та бүхэн бүр шинэлэг хүнээ олж сонгох хэрэгтэй шүү. Ер нь МАН сөнөх болсон доо. МАН-ынхаас дээр МАХН нь дээр билээ. МАХН мандтугай. Мандтугай МАХН-аа. АН улам бүр бадран мандтугай. Ардчилсан нам нь харин зөв буруугаа үнэнгээр нь тайлагнаж чадвал бүр их мандах болно. Бат-үүл дарга ёстой урд хэдэн хотын мэрүүд хажууд ажлаа мэддэг, хийж чаддаг болохоо харуулж байгаа ёстой ард түмний хүү гэдгээ харуулж байгга нь сайшаалттай. Бат-үүл мандтугай. Ерөнхийлөгч Элбэгдорж ч мандтугай. Ерөнхийлөгчийн ажил үйлс улам улам бадран мандтугай. МАН сөнөтүгэй.

Avatar

иргэн 2013-10-22 202.179.24.239

МАН-хан даргаа зөв хүнээр сонговол сэргэнэ.Тэгэж чадахгүй бол мөхнө.ЕНБ-н даргаар мөн залуу зоригтой дайчин хүнийг л сонгох хэрэгтэй.Хуучин улиг болсон хүмүүс одоо зайгаа тавьж өгөх хэрэгтэй.Дарга ЕНБ 2-оос МАН-н хувь заяа шалтгаалах гээд байна даа их хурлын төлөөлөгчидөө.

Avatar

Зочин 2013-10-22 202.72.246.142

түрийний бөөс толгойд гарав гэдэг шиг МАСЗХ, буюу өнөөгийн НАМЗХ-ээр дамжин төрийн мөнгө луйвардаж МАН-д цутган байж зөөлөн суудалд хүрсэн хэдэн танхай залуу толгойгоо өндийлгөж эхэлж дээ.

Avatar

МАН-ЫН ГИШУУН 2013-10-22 180.149.78.26

НАМЫНХАА ЭВ НЭГДЛИЙГ ХАРУУЛЖ БАЙНА ГЭЖ ОЛОНХИЙНХОО ШИЙДВЭРИЙГ ДАГАХ ХУСЭЛГУЙ ЛАВ Л 2-3 БУЛЭГЛЭЛ БАЙГАА ТАЛААР БИЧИЖ ЕЕРСДЕЕ ЯРИХ НЬ УЛАМ ИХЭСЛЭЭ. АЯГУЙ БОЛ БАРЫН СУУЛ БОЛОХГУЙ БАТГАНЫ ТОЛГОЙ БАЙНА ГЭЭД ЭНЭ НАМ ДАХИАД ХУВААГДАХ ЮМ Л АЖИГЛАГДААД БАЙНА ДАА.!!!!! ХУУРАМЧ ЭВ НЭГДЭЛТЭЙ НАМАА САЯ ЕРЕНХИЙЛЕГЧИЙН СОНГУУЛИАР ХАРИН НЭГ САЙХАН ХАРУУЛСАН ДАА. САЛЖ ЯВАХ НЭГ НЬ ЯВЖ ЕЕР НАМ РУУ ОРЖ ЭСВЭЛ ШИНЭ НАМ БАЙГУУЛАГДАХЫГ Ч УГУЙСГЭХ ГАЗАР АЛГА. АЛИВАА ХУУРАМЧ ЮМ ОРШИН ТОГТНОЖ БУСДЫГАА БАЛЛАЖ БАЙСНЫ ОРОНД ЕЕРИЙНХЕЕ ЗЕНГЕЕР ЯВСАН НЬ ДЭЭР ДЭЭ. ЯМАР ХУНИЙ ОЛНООР ХУНИЙГ БАРЬЖ ИДДЭГ БИШ ГЭЖ ЯРЬДАГ БОЛОВЧ АЛИВАА ТОТИЛАТОР СИСТЕМ БОЛ ХАРИН ОЛОНХООРОО ДАЛАЙЛГАН СУРДУУЛЖ БУСДЫГАА БАЛЛАДАГ. УУНИЙГ ХЭЛМЭГДУУЛЭЛТ ГЭЖ НЭРЛЭЭД БАЙДАГ БИЗ ДЭЭ!!!!! ТУУХ ЭСВЭЛ ДАВДАГДАХ НЬ ЭСВЭЛ ЖИНХЭНЭ МАН ГЭДГЭЭ ХУЛЭЭН ЗЕВШЕЕРДЕГ НЬ УЛДЭЖ ДЭЭ. ЕЕР ГАРЦ АЛГА ДАА. БОДИТ УНЭНЭЭС АЙЖ ЭЛДВЭЭР БИЕ БИЕНЭЭ ДАРАМТАЛДАГ ЦАГ ОДОО МОНГОЛД ОГТ ХЭРЭГГУЙ БОЛСНЫГ БУГДЭЭРЭЭ УХААРАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ……..

Avatar

zochin 2013-10-22 202.21.115.35

2 Enkhbold l bish bol hen ch yadgiin er n Sampil uvuu ch bsan bsan yahav dee …. amar zugeer Dotroo alaltdaad bai alaltsaad bai sain bna.

Avatar

Зочин 2013-10-22 103.26.194.1

Дээрэмчид дотроо алалцаж л байг

Avatar

Зочин 2013-10-22 202.180.220.72

Хүн муутайгаар алдартай Засагт ханы хөх харцуулж хэцүү дээ. Ж.Энхбаяр болвоос орчин цагийн Цахиур Төмөр шүү дээ, тэрбээр Шилийн Богд дээр гарч Төрийн өмчийг юу ч үгүй болтол хулгайлна гэж тангараг тавьсан юм гэнэ лээ.

Avatar

Зочин 2013-10-22 202.21.124.1

Одоо л МАН сэрж магадгүй бололтой шүү.

Avatar

Зочин 2013-10-22 202.21.124.1

Одоо л МАН сэрж магадгүй бололтой шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж