МАН Удирдах зөвлөлийн хуралдаан зарлажээ. Уг хурал 15.00 цагт зарлагдсан бөгөөд хараахан эхлээгүй байгаа юм. Түүгээр ирэх ирэх ням гаригт товлогдсон Их хуралтай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах хүрээнд асуудал хэлэлцэгдэнэ гэх мэдээлэл байна. Гэхдээ тус нам дотор уур амьсгал ширүүсч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын даргад нэр дэвшинэ хэмээн тоглолт эхлүүлсэн тухай мэдээлэл байна. Тэрээр МАН-ын даргад нэр нь яригдах болсон УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар руу ноцох болжээ. Түүний энэ үйлдлийг намын гишүүд дунд нь буруутгагсад цөөнгүй байна. Мөн намын даргад нэр дэвших гэж Ж.Энхбаяр гэнэт мэдэгсэн нь Зүүний хүчний холбооны тэргүүн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн өгсөн даалгаврын дагуу хийгдэж буй тоглолт хэмээн намынхан нь хардаж байна.
Г.ДАРЬ