БНХАУ-ын Чунцин мужийн коммунист намын хорооны дарга асан Бо Силайн давж заалдах шүүх хурал ирэх баасан гаригт болох тов зарлагджээ. Авилга авч, мөнгө шамшигдуулсан хэрэгт шүүхээс бүх насаараа шоронд хоригдох ял сонссон Бо Силайн давж заалдах шүүх хурал Шандуны Ардын дээд шүүхэд болох аж. Хэдийгээр Хятадын эрх баригчид Бо Силайн давж заалдах эрхийг зөвшөөрсөн боловч давж заалдах шатны шүүхээс түүний шоронд хорих ялын хэмжээг багасгах найдлага бага байгаа гэнэ. Хятадын түүхэнд авилгын хэрэгт буруутгагдаж ял сонссон улстөрчдийг давж заалдахыг зөвшөөрсөн тохиолдол маш цөөн байдаг байна.
Б.АНХТУЯА