Эрүүл мэндийн даатгалын хуульд заалт нэмэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын хуульд заалт нэмэхийг хүслээ

Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооныхон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хорооноос Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон ҮЭ-ээс оруулах заалтуудын тухай ярьсан юм. Тэд эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлж  гурван хүн орох ёстой. Тодруулбал,  даатгуулагчийг төлөөлөх чадавх бүхий улсын хэмжээний бүтэцтэй, гурван талт улсын хэлэлцээрт орох эрхтэй ҮЭ-ийн гурьан хүн байх шаардлагатай гэж тэд үзэж буй аж. МҮЭХ-ынхон өөрийн хорооны гишүүдийг оруулснаар хуулийн явц болон иргэнийг төлөөлж ажиллах нь илүү болно гэж үзэж байгаа юм. Улсын гурван талт хэлэлцээр дунд шатандаа явж байгаа бөгөөд шаардагдах материалаа боловсруулж байгаа ажээ. Дашрамд сануулахад УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Эрдэнэ нар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль санаачилж, уг хуулийн төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байгаа билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж