“Реал” Гюндоганыг авна | News.MN

“Реал” Гюндоганыг авна

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

“Реал” Гюндоганыг авна

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” Германы шигшээ болон “Боруссия Дортмунд” багийн хагас хамгаалагч Илкай Гюндоганыг авах сонирхолтой байгаа гэнэ. Өдгөө 22 настай Илкай Гюндоганы төлөө “Реал Мадрид” 20 сая евро дээр Нури Шахиныг өгөхөд байгаагаа мэдэгдсэн байна. Хэрвээ энэхүү наймаа биеллээ олбол өвлийн солилцооны цонхоор Илкай Гюндоган Испанид очих юм. Гэсэн ч “Боруссия Дортмунд” өнгөрсөн жилийнх шигээ “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд амжилт гаргахын тулд Гюндоганыг зарахгүй байх магадлалтай. Мөн “Доруссия Дортмунд” багийн төвийн хагас хамгаалалтын цөм Илкай Гюндоганыг Нури Шахины замналаар явахыг хүсэхгүй байж болох юм. Нури Шахин 2011 онд Испанийн “Реал Мадрид” багт зарагдаж, зургаан жилийн гэрээ байгуулснаар өөрийнхөө карьерт “сэв суулгасан”. Тэрээр “Реал”-д төдийлөн сайн тоглоогүй учир өнгөрсөн жил Английн “Ливерпүүл”-д зээлээр очсон. “Ливерпүүл”-д мөн л хүссэн хэмжээнд тоглоогүй учир энэ жил “өсч өндийсөн” “Боруссия Дортмунд” багтаа зээлээр ирсэн билээ.

Б.БИЛЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xaxa 2013-10-22 202.170.71.163

sahiniigaa l butsaaj avaad togluulmaar yum

Avatar

barag oilgov 2013-10-22 49.156.1.14

20 say evro ogohod Гюндоган bi bnaa gesen yumaa daa tegj oilgoloo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж