
Шотландын эрчим хүчний Scottish Power компанид Их Британийн байгалийн хий болон эрчим хүчний худалдааг шалгах хорооноос 8,5 сая фунтын торгууль ногдуулжээ. Учир нь тус компани хувь хүний орон сууц болоод улсын цахилгааны системийг нэгтгэн олон нийтэд цацсан, мөн зарим үйлчилгээнд доголдол гарсан, галт тэрэг болон метроны хяналтыг хийх эрхийг хууль бусаар авсан гэж үзэн ийм хэмжээний торгууль оногдуулахаар болсон байна. Их Британийн байгалийн хий болон эрчим хүчний худалдааг шалгах хороо энэ хэргийн талаар дахин шалгалт хийхээр болж, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гаргахаар болжэ.
Б.СҮХ