&#34Windows 8.1&#34-ын борлуулалтыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

&#34Windows 8.1&#34-ын борлуулалтыг зогсоожээ

"Windows"
корпорацийн үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар өнгөрсөн долоо
хоногт худалдаанд гарсан ч зарим нэг доголдол илэрснээс болж
борлуулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тус үйлдлийн системийг
татан суулгасны дараа Internet Explorer болоод  Google-ын хайлтын
системд алдаа гарч, бусад программууд ажиллахгүй байсан доголдол илэрсэн
байна. Системийн доголдол 17-нд илэрснээс хойш худалдан авсан хүмүүст
ямар нэгэн хохирол учруулахгүй байхаар компанийн удирдлагууд шийдсэн
ажээ. Тус компаний 8.1-ыг засварлах ажилд орсон бөгөөд RT системд
тохирсон байхаар шинэчлэх болсон байна. Тус компанийн энэ зургадугаар
сараас олны хүртээл болгосон Internet Explorer 11 загварыг мөн шинэчлэх
талаар яригдаж байгаа бөгөөд RT системд тохирохгүй байгаа билээ. Дашрамд
дуулгахад Windows компани тун удахгүй цахим шуудангийн шинэ үйлчилгээ
болох Outlook-ыг олны хүртээл болгох гэж буй билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж