Григор Димитров ATP-ийн анхны түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Григор Димитров ATP-ийн анхны түрүүгээ хүртлээ

ATP World Tour 250 ангилалд багтаж буй “Stocholm Open” тэмцээнд Болгарын Григор Димитров түрүүллээ.

Энэ сарын 14-20-ны өдрүүдэд Шведийн Стокгольм хотноо болсон “Stocholm Open” тэмцээнийг Испаний Дэвид Феррер тэргүүлэн тоглосон бөгөөд тэмцээнд долоод эрэмбэлэгдсэн Болгарын Григори Димитров түрүүлжээ. Тэрбээр өнгөрөгч ням гаригт болсон шигшээ тоглолтын үеэр Испаний Дэвид Феррерийг 2:6, 6:3, 6:4-ийн харьцагааар буулган авчээ. Григори тус тэмцээнд түрүүлснээр 95 мянган ам.доллар хүртэж, чансааны 250 оноо хүртсэн байна. ОХУ-ын нэрт теннисчин Мария Шараповагийн найз залуу гэдгээрээ олны танил болж буй 22 настай Григор Димитрова ATP чансааны 22-т бичигдэж буй бөгөөд анхны түрүүгээ хүртэж байна.

Харин өнөөдөр Туркийн Истанбул хотноо эхэлж буй шилдэг найман теннисчдийн дунд болдог “WTA Championships” тэмцээнийг ОХУ-ын Мария Шарапова өнжөөд байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж