“Энержи ресурс” тэрбум долларын гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

“Энержи ресурс” тэрбум долларын гэрээ байгуулжээ

Уул уурхайн тэргүүлэгч компани
“Энержи ресурс” шатахуун түлш, оффис болон кэмпийн үйлчилгээ, ханган
нийлүүлэлт, харуул хамгаалалтын үйлчилгээний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн
долоо хоногт дуусгажээ. Ханган нийлүүлэгчидтэй байгуулсан дөрвөн гэрээ нь 2014
оны нэгдүгээр сарын нэгнээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл  гурван жилийн хугацаатай бөгөөд нийт нэг
тэрбум ам.долларын үнийн дүнтэй аж. Энэ талаараа Хонконгийн хөрөнгийн биржид мэдээлсэн
байна.

Үүнээс НИК компанитай Ухаахудаг
болон Барууннарангийн уурхайд шатахуун түлш нийлүүлэх 784,3 сая долларын гэрээг
байгуулсан бөгөөд 2014 онд 202,8 сая долларын бүтээгдэхүүнийг тус компаниас
авахаар болжээ.

Мөн “Шунхлай” болон “Трансговь”
компанитай Ухаахудаг болон Цагаанхадын талбайд түлш нийлүүлэх, нүүрсний
тээвэрлэлт, логистикийн үйл ажиллагаа эрхлэх 169,3 сая долларын гэрээг
байгуулсан байна. Оффис болон уурхайн кэмпийн үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн
43 сая долларын гэрээг “Юниверс Солюшин” компанитай байгуулжээ. Харин харуул,
хамгаалалтын үйлчилгээг “
MCS
Armor
” компани үзүүлэх бөгөөд нийт 12,9 тэрбум төгрөг буюу 7,6 сая долларын үнийн
дүнтэй юм байна.



С.Болд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж